Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот руу Израиль агаараас довтолсны улмаас Хамди аль-Нажжар хэмээх эмчийн гэр бүл есөн хүүхдээ алдсан нь дайн эхэлснээс хойш гарсан хамгийн эмгэнэлт явдлуудын нэг болоод байна.
Довтолгооны үеэр тэрбээр гэртээ 10 хүүхдийн хамт байсан бөгөөд 1-12 насны есөн хүүхэд нь амиа алдаж, 11 настай хүү нь амьд үлдэн, Хамди өөрөө хүнд гэмтжээ. Түүний эхнэр, эмч Алаа аль-Нажжар энэ үеэр эмнэлэгт ажиллаж байсан аж. Энэ айлын охин Сидра, 12 настай хүүгийнх нь цогцсыг одоогоор олоогүй ч нас барсан хэмээн тооцож байгаа юм.

Израилийн арми Хан Юнис хот руу баасан гарагт агаараас цохилт өгснөө баталсан ч цэргүүдийнх нь ойролцоо байрлаж байсан сэжигтэй этгээдүүдийг онилсон хэмээн мэдэгджээ. Мөн ийнхүү довтлохоосоо өмнө энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн хэмээж байна. Газын Эрүүл мэндийн сайд Мунир аль-Бурш “Энэ бол манай эмч нарын туулж буй бодит байдал. Дайны улмаас палестинчууд гэр бүлээрээ үрэгдэж байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ цохилтын үеэр олон улсын Улаан загалмай хорооны хоёр ажилтан амь үрэгджээ.
Эх сурвалж: CNN

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #Израиль,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557