Улс төрийн нөхцөл байдал, үүсээд байгаа үйл явдлуудаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох нь цаг хугацааны л асуудал боллоо. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ ганцаараа явж, Засгийн газрын сайд нар нь үлдэх хувилбар яригджээ. Ингэхдээ Засгийн газарт хамтарсан АН-ын 7 сайд, ХҮН намын 2 сайдыг суудлаас нь авч хаях гэнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газар АН, ХҮН намтай хамтрахгүй гэсэн үг.

Нэгэнт Л.Оюун-Эрдэнэ огцрох нь тодорхой болсон тул дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг "зовлон" эрх баригч намыг хоёр хуваагаад байгаа аж. Нам дотор дараагийн Ерөнхий сайдад хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа гэдгийг намын гишүүд нь хэлж байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс гадна УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр ч яригдаж, түүнийг нь байж болох хувилбар гэж үзэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Хотын дарга Х.Нямбаатарыг санал болгосон ч намын гишүүд эсэргүүцжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатарын хувьд хуулиараа Ерөнхий сайдад нэр дэвших, ажиллах боломжгүй юм. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нам дотроо дэмжлэгтэй байгаа аж.

Гэхдээ түүнийг ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр нам нь эртнээс бэлдэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл одоо үүсээд байгаа нөхцөл байдал, "гал намдаах" зорилгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдаар томилох хувилбар ч яригджээ. Ингэхдээ түүнийг "утсан хүүхэлдэй" хэлбэрээр зургаан сарын хугацаатай томилох асуудал ч хөндөгдсөн гэх. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэдэг. Өөрөөр хэлбэл, түүний ард УИХ-ын дарга М.Энхболд бий гэсэн үг. М.Энхболдын хувьд УИХ-ын даргын суудлаасаа бууснаас хойш улс төрөөс хол байгаа. Гэхдээ тэр улс төрд эргэн ирж байгаагаа "чимээгүйхэн" зарласан гэхэд болно. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдсөн өнөө цагт "М.Энхболд нь дээр байсан юм биш үү", "М.Энхболд сайн хүн байжээ" гэх зэрэг цахим ертөнцөд шидсэн мессежүүд нь илтгэнэ. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг УИХ-ын даргаас буухад, улс төрөөс явахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.

Тэр үед Л.Оюун-Эрдэнэ ирж, М.Энхболд явж байлаа. Одоо эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ явж, М.Энхболд "ирж" байна. Тиймдээ ч Ерөнхий сайдад түүний хүн гэгддэг Г.Тэмүүлэнгийн нэр ч яригдаж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараагийн Ерөнхий сайдаар томилогдох аваас дараагийн Засгийн газар Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл"-тэй хамтарна гэх ч яриа сонсогдож байна. Учир нь, УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын ард УИХ-ын дарга М.Энхболд байдаг гэх юм билээ. Эндээс УИХ-ын даргын суудлаа өгснөөс хойш улс төрөөс хол байсан, олон нийтийн өмнө гарч ирээгүй М.Энхболд улс төрд эргэн ирж байгаа нь тодорхой харагдаж байна.

Б.Эрхэс

#онцолсон, #Л.Оюун-Эрдэнэ, #Оюун-Эрдэнэ, #М.Энхболд, #Энхболд,