Персийн булангийн орнуудад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Төрийн шинэ тэргүүнтэй уулзлаа. Сүүлийн 25 жилд анх удаа болж буй АНУ болон Сирийн Төрийн тэргүүдийн нүүр тулсан уулзалт найрсаг уур амьсгалтай болсныг ажиглагчид онцолж байна.

Сирид тавьсан эдийн засгийн хоригийг цуцалснаас хойш ганцхан хоногийн дараа уулзаж буй тэд цаашдын хамтын ажиллагааны чигийг ч ярилцсан байна. Трампын зүгээс Сирийг Израильтай харилцаагаа сайжруулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин Сирийн шинэ Засгийн газар Трампт хандаж Сирийн газрын тосны салбарт нэвтрэх боломжтойг сануулан, мөн Израилийн аюулгүй байдалд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлж, Дамаскт “Трамп цамхаг” барих саналыг хүртэл тавьсан байна.

Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа ард түмэндээ хандан “Сири ирээдүйгээ шинээр эхэлж байна. Бидний зам урт, гэхдээ өнөөдөр жинхэнэ шинэчлэлийн ажил эхэллээ” хэмээн уулзалтын дараа мэдэгдсэн байна. Сирид сүүлийн 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас эдийн засаг нь бүрэн сүйрсэн, ард иргэдийн 90 гаруй хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа нөхцөлд хоригийг цуцлах шийдвэр маш том өөрчлөлт авчирч магадгүйг шинжээчид онцолж буй.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Сири Улс, #Трамп, #Сирийн Ерөнхийлөгч,