COVID-19

АНУ өндөр настан болон эрсдэлт бүлгийн хүмүүст коронавирусийн нэмэлт тун хийхийг зөвшөөрчээ

АНУ-ын Эмийн зохицуулах хороо вакцины сүүлийн тунг зургаан сарын өмнө хийлгэсэн 65-аас дээш насны хүмүүст “Pfizer”-ийн нэмэлт тун хийхийг зөвшөөрчээ. Түүнчлэн Хүнс, эмийн захиргаа (FDA) нь хүнд хэлбэрийн өвчин тусах эрсдэл өндөр болон олон нийттэй харилцах ажил эрхэлдэг насанд хүрэгчдэд нэмэлт тун хийх зөвшөөрөл олгосон байна. Харин Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) вакцины зөвшөөрөл авах шаардлагатай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор CDC-ийн бие даасан төлөөлөгчид лхагва, пүрэв гарагт уулзалт хийж байгаа бөгөөд хэлэлцүүлгээр олон нийттэй харилцах ажилтан болон эрсдэл бүлгийн иргэдэд ямар хүн хамаарах тухай болон тодорхой зөвлөмж гаргах аж.

Энэ тухайд FDA-ийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок “Эрүүл мэндийн ажилчид, багш, сурган хүмүүжүүлэгч, өдөр өнжүүлэх төв болон хүнсний дэлгүүрийн ажилчид, орон гэргүй, хорих газарт байгаа хүмүүс энэ жагсаалтад байх ёстой” гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар энэхүү шийдвэр нь зөвхөн “Pfizer-BioNTech” вакцин хийлгэсэн америкчуудад хамаарах юм байна. Харин “Moderna”, “Johnson & Johnson”-ы вакцин хийлгэсэн олон сая америкчууд нэмэлт тунг зөвшөөрөх хүртэл хүлээх хэрэгтэй болжээ.

Ташрамд дурдахад, Их Британи Улс 50-аас дээш насны болон эмзэг бүлгийн хүмүүст нэмэлт тун хийх тухай мэдэгдээд байгаа. Мөн Герман, Франц, Чех улсууд өндөр настан болон эмзэг бүлгийн хүмүүст зориулсан ижил төстэй төлөвлөгөө зарласан бол Израильд 12 настай хүүхдүүдэд нэмэлт тун хийж эхлээд байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet