УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

ЗӨВЛӨМЖ: УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч та бүртгэлээ шалгаарай

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 18 сум, УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хороонд бүртгэлтэй сонгуулийн насны иргэд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч шалгахыг СЕХ-ноос сануулж байна.

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй бол,

  • Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас: 1800-1890,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890,
  • Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 7056-2079 дугаарт тус тус холбогдож лавлана уу.

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 26-ны өдрөөс өмнө бичгээр гаргаж шийдвэрлүүлж болох юм.

Нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet