Өмнөд Австралийн Либерал намын удирдагч асан Дэвид Спирсийг бусдад хар тамхи нийлүүлсэн хэрэгт буруутай гэж шүүх үзэн, 9000 австрали доллар буюу 5720 ам.долларын торгууль оногдуулж, 37.5 цаг олон нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноолоо.

Спирс мансууруулах бодис хэрэглэж буй бичлэгийг өнгөрсөн есдүгээр сард News Corp вэбсайт нийтэлж, үүнтэй холбогдуулан улстөрчийг саатуулсан юм. Харин улстөрч энэ мэдээллийг огт үндэслэлгүй, хуурамч, өөрөө хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй гэж мэдэгдсэн. Гэсэн ч тэрээр парламентын суудлаасаа огцорч, хоёр хүнд кокаин нийлүүлсэн гэдгээ өнгөрсөн сард хүлээсэн байна.

Спирс 2022 онд Өмнөд Австралийн Либерал намын удирдагч болж, нийт 10 жил парламентын гишүүнээр ажилласан нэгэн юм.

Эх сурвалж: BBC

#Австрали, #Хар тамхи, #Өмнөд Австралийн Либерал намын удирдагч асан Дэвид Спирс,