ДЭЛХИЙН МЭДЭЭ

Канад: Жастин Трюдо ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа

Жастин Трюдогийн Либерал нам Канадын сонгуульд ялалт байгуулах ч олонх болж чадахгүй төлөвтэй байна. Трюдо холбооны сонгуульд гурав дахь удаагаа ялалт байгуулж байгаа нь энэ юм.

Либералууд 156 суудал авах төлөвтэй байгаа ч Нийтийн танхимийн олонхийн суудал авахад шаардагдах 170 суудлаас дутаж байгаа юм. Харин Консерваторууд сөрөг хүчнийхээ үндсэн статусыг хадгалсан бөгөөд 122 орчим суудал авах төлөвтэй байна. Энэ нь засгийн газрыг удирдахын тулд Трюдод сөрөг хүчний дэмжлэг хэрэг болно гэсэн үг юм.

Канадад болсон тахлын дөрөв дэх давлагааны үеэр болсон тус сонгууль улсын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль болж, 600 сая канад доллар буюу 470 сая ам.доллар зарцуулжээ.

Өмнө нь сөрөг хүчний удирдлага энэ сонгуулийг цаг үрсэн явдал гэж үзэж байсан бөгөөд сонгуулийн үр дүнгээс харахад ердөө хоёр жилийн өмнө буюу 2019 онд сонгогдсон парламенттай ижил төстэй парламент бүрдэх төлөвтэй байна. 

Энэ сонгуульд ойролцоогоор нэг сая орчим хүн шуудангаар санал өгсөн тул санал тоолох ажиллагаа ойрын өдрүүдэд үргэлжлэх тул суудлын тоог эцэслэн шийдвэрлэх болоогүй гэж Сонгуулийн алба мэдэгдэв.

Канад доллар мягмар гарагт Ази дахь арилжаагаар АНУ-тай харьцуулахад чангарсан бөгөөд Трюдогийн Либерал нам сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байгаагаас шалтгаалж эдийн засгийн дэмжлэг үргэлжилнэ гэж хөрөнгө оруулагчид итгэсэнтэй холбоотой юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet