“Hermes” брэнд зах зээлийн үнэлгээгээрээ тансаг хэрэглээний салбарын гол тоглогч LVMH компанийг гүйцэж түрүүлжээ. Бусад компани зах зээлээ тэлж, борлуулалтаа нэмэхийг хичээж байхад бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг хязгаарлаж, жилд ердөө 6-7 хувиар л өсгөдөг бодлоготой “Hermes”-ийн үнэлгээ мягмар гарагийн байдлаар 247 тэрбум евро болсон байна.
Харин “Louis Vuitton”, “Dior”, “Tiffany & Co” зэрэг брэнд, “Sephora” гоо сайхны сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг LVMH компанийн АНУ болон БНХАУ-ын зах зээл дэх борлуулалт хүлээлтэд хүрээгүйгээс хувьцаа нь долоон хувиар унаж, үнэлгээ нь 246 тэрбум евро болж буурав.
Цар тахлын дараах хүндрэл бага багаар арилж, тансаг хэрэглээний зах зээл энэ онд сэргэнэ гэж шинжээчид таамаглаж байсан ч АНУ-ын татварын шинэ тариф зэрэг нөхцөлөөс үүдэн энэ зах зээлд хүндрэл учрах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #“Hermes” брэнд,