БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани цахилгаан машины үйлдвэрлэлээ түр зогсоохоор болжээ. Сүүлийн үед цахилгааны машины захиалга буурсан, АНУ улс орнуудад өндөр татвар ногдуулахаар болсон зэрэг нөхцөл байдлаас үүдэн ийм шийдвэр гаргаж байна.
Тус компани Ульсан хотод дунд оврын “Ioniq 5”, “ Kona Electric” зэрэг загваруудаа үйлдвэрлэдэг бөгөөд энэ сарын сүүлээр үйлдвэрийн зарим дамжлагуудаа зогсоох төлөвтэй байгаа гэж БНСУ-ын “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Гэхдээ цахилгаан загваруудынхаа үнийг ирэх зургаадугаар сар хүртэл өөрчлөхгүй, хэвийн барихаар төлөвлөж байгаа юм.
Трампын шинэ тарифтай холбоотойгоор БНСУ Засгийн газар автомашин үйлдвэрлэлийн салбараа дэмжинэ гэж мэдэгдсэн ч цахилгаан машинд зориулсан татаас хэрхэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters