Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлд: 

Гэрэл зургийг MPA.mn

2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2 тал эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар Хөдөлмөрийн сонирхлын маргааныг Хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл өгч, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч, үйлдвэрчний эвлэл болох 2 тал 2026 оны 01 сарын 08-ны өдөр Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг Эрчим хүчний яамны хурлын танхимд эхлүүлсэн. Хэлэлцээрийн гуравдугаар бүлэг буюу цалин хөлсний бүлгийг хэлэлцэх үеэр 2 тал тохиролцоонд хүрээгүй тул ҮЭ-ийн талаас цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тогтоох зэрэг 12 заалт бүхий санал гаргасан.

Хэлэлцээрийн талууд дээрх саналууд дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зуучлагч томилуулан ажилласан. Хөдөлмөрийн зуучлагч нь ХТХ-ийн 149.1, 149.2-т заасны дагуу ажилласан боловч ХТХ-ийн 149.4-т заасны дагуу талууд мөн тохиролцож чадаагүй. Иймд ХТХ-ийн 25.1.4-д заасан зүйлийн дагуу шатны хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй тул Үйлдвэрчний эвлэлийн талаас ажил хаялтыг санаачилж, зохион байгуулах нөхцөл бүрдээд байна.

Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын 80 орчим хувь нь хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд, эргэн тойронд нь өндөр хүчдэл, эргэх механизм, өндөрт ажиллах, өндөр даралттай уур ус зэрэг маш аюултай, эрсдэлтэй орчинд ажилладаг. Тоноглолууд маш их хуучирсан, тоног төхөөрөмжийн шинэчлэл бүхэлдээ шаардлагатай засвараа хийж чадахгүй байгаа тул ажилтнууд илүү цагаар хоног өнжин ажиллаж байна. Мөн эрчим хүчний салбарт бий болсон алдагдлыг ажилтан хүн үүрч, ор 3 рнь өнөө өглөө оройн хооронд, ажилтан хүн сэтгэл зүйн гүн дарамтад орж ажиллаж байна. Үүнээс шалтгаалан тус салбарын аюулгүй байдал эх үүсвэрийн дутагдал, техник, технологийн шинэчлэлээс шалтгаалж байсан бол цаашид хүний нөөцийн дутагдал гэдэг маш том асуудалтай нүүр тулахад байна.

Цаашдаа өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол энэ салбарт хүн үлдэхгүй боллоо. Эрчим хүчний салбарын хүн бүр хатуу дүрэм журмын хүрээнд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай, тэвчээртэй, ямар ч тохиолдолд үүргээ гомдоллохгүйгээр гүйцэтгэж байгаа. Бид их зүйл хүсээгүй, аюулгүй ажлын байр, хангалттай цалин хөлс, нийгмийн баталгаагаа хангуулмаар байна.

Засгийн газар нь цахилгаан, дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар ЭХЗХ-ны хуулиар тогтоосон бүрэн эрхэд халдсан төдийгүй, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах боломжгүй болгож, шууд нөлөөлж байна. Яагаад Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийн бурууг ажилтнууд үүрэх ёстой вэ?

Нэн даруй эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардаж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУД
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

#live, #мүэх, #Эрчим хүчний салбар, #эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл,