Сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж, Зуунмод сумын 3 дугаар сургуульд анх удаа шүд угаах цэг нээлээ.

Энэхүү орчин нь сурагчдад хоолны дараа шүдээ зөв, тогтмол угаах дадлыг хэвшүүлэхэд зориулагдсан юм.

Шүд угаах цэгийг байгуулснаар сурагчид хоолны дараа шүдээ угаах, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадлыг багаас нь төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой.

Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд 20 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 1000 гаруй нь 3 дугаар сургуульд суралцдаг бөгөөд тус цэгийг байгуулснаар 500 гаруй багачууд амны хөндийн ариун цэврээ тогтмол сахих боломжтой болжээ.

Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байснаас шүд цоорох, буйл үрэвсэх зэрэг асуудал түгээмэл тохиолддог байна. Иймээс уг цэгийг байгуулснаар хүүхдүүд зөв дадал хэвшилтэй болж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 

#ТӨВ, #шүд угаах цэг,