АНУ-ын эрх баригчдын хэрэгжүүлж буй цагаачлалын хатуу хяналтын бодлогын хүрээнд 1000 гаруй оюутны виз, албан ёсны статусыг цуцлаад байна. Одоогоор 130 гаруй их, дээд сургуульд суралцаж буй гадаад оюутнуудын мэдээлэл тус улсын Цагаачлалын болон Оюутан солилцооны хөтөлбөрийн (SEVIS) мэдээллийн сангаас устгагджээ.
Гэхдээ ямар шалтгаанаар оюутнуудынх нь визийг цуцалсан, мэдээллийг яагаад устгасан талаарх мэдээлэл, тайлбарыг их сургуулиуд нь эрх бүхий байгууллагаас аваагүй байгаа юм.
Тухайлбал, Дундад Теннесигийн их сургуульд суралцаж байгаа, Ази, Европ болон Ойрхи Дорнодын зургаан оюутны визийг хүчингүй болгосон бөгөөд шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Мөн Орегоны их сургуулийн дөрвөн оюутны визийн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор гэсэн шалтгаанаар цуцлаад байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан 133 гадаад оюутан АНУ-ын Умард Жоржия мужийн шүүхэд хандаж, визээ сэргээх, цуцалсан шийдвэрийг хүчингүй болгохыг шаарджээ. Тэдний үзэж буйгаар, уг шийдвэр нь оюутнуудын хууль ёсоор суралцах, ажиллах, АНУ-д оршин суух эрхэнд үндэслэлгүйгээр халдсан үйлдэл гэнэ.
Эх сурвалж: CNN