АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Вашингтонд уулзаж, татварын шинэ тариф, цагаачлал, батлан хамгаалахад зарцуулах зардал зэргийн асуудлаар хэлэлцлээ. Европын холбооноос орж ирэх бараанд 20 хувийн тариф тогтоосны дараахан Вашингтонд айлчилж буй анхны европ удирдагч нь Мелони болж буй.
Италийн талаас уг айлчлалыг худалдааны гэрээ байгуулах, татварын асуудлаар тохиролцоонд хүрэх найдвар, боломж гэж тодорхойлж байна. Тиймээс ч татварын өндөр тариф Европт ч, АНУ-д ч сөргөөр нөлөөлнө гэж Ерөнхий сайд Мелони онцлов.
Хэдийгээр энэ уулзалтаар татварын шинэ тарифыг бууруулах тодорхой шийдэлд хүрээгүй ч Мелони Трампыг Ромд айлчлахыг зөвшөөрүүлж чадсан нь Европын бусад удирдагчтай уулзах боломжийг нээнэ гэж ажиглагчид харж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #итали, #татварын шинэ тариф,