Энэтхэг, Пакистанд жил бүр тохиодог халууны улирал энэ жил эрт буюу дөрөвдүгээр сард эхэлж, удаан үргэлжлэхээр байна. Пакистаны цаг уурын албаны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 14–18-ны өдрүүдэд тус улсын зарим бүсэд температур олон жилийн дунджаас найман хэмээр давж 49°C хүрэх төлөвтэй. Харин Энэтхэгийн нийслэл Дели хотод 40°C давж халсан тохиолдол хэд хэдэн удаа гарлаа.
Хэт халуун хүмүүсийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх чадварт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлж, ургац муудаж, хүнсний хомсдол нүүрлэх эрсдэл учруулж байна. Тухайлбал, Энэтхэгийн баруун хойд Ражастан мужид тариаланчид, ажилчид 44°C халуунд ажиллахад хүндрэлтэй болж, халууны улмаас ухаан алдах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Түүнчлэн өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд өвдөж, улмаас нас барах тохиолдол ч гарч байгаа юм.
Хэт халууны улиралд ус болон цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний хомсдол үүсээд буй тул зарим бүс нутагт галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахад хүрлээ.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #Пакистан, #хэт халалт, #Энэтхэг, #халууны улирал,