АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан татварын бодлоготой холбогдуулан улс орнууд арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар автомашин үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх зорилгоор яаралтай арга хэмжээ авахаа зарлав.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос АНУ руу автомашин экспортлох нь нэмэгдсэн тул татварын шинэ бодлого энэ зах зээлд хүчтэй нөлөөлөхөөр байгаа юм. 2024 онд АНУ руу нийлүүлсэн Солонгосын автомашины экспортын хэмжээ 34.7 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын нийт автомашины экспортын 49 хувийг эзэлжээ.
Трампын шинэ бодлогын дагуу дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн АНУ руу импортоор оруулж буй автомашинд 25 хувийн татвар ногдуулах юм. Уг шийдвэр машин үйлдвэрлэгчид болон сэлбэг нийлүүлэгчдэд хүнд тусахаар байна.
Тиймээс БНСУ-ын Засгийн газар автомашин үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдан авалтын татварыг бууруулах зэргээр дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ 2025 онд автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлэх бодлогын санхүүжилтийг (13 их наяд воноор төлөвлөж байсан) нэмэгдүүлж 15 их наяд вон болгох, 2025 оны зургаадугаар сар хүртэл автомашин худалдан авах татварыг таван хувиас 3.5 хувь болгон бууруулах, мөн цахилгаан автомашины урамшууллыг одоогийн 20–40 хувиас 30–80 хувь болгон нэмэгдүүлэхээр боллоо.
Түүнчлэн автомашины экспортыг хөгжиж буй орнуудын зах зээл рүү тэлэхийг дэмжинэ гэдгээ ч илэрхийлжээ.
Эх сурвалж: South Morning China Post

#БНсу,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555