Өнгөрсөн баасан гарагт Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны гаргасан.

Уг хүсэлтийг Монгол Ардын Нам-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэний үндсэн дээр Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тусгаар тогтнолын ордон-д МАН-ын Бага хурлын III хуралдааныг зохион байгуулж байна.

Тус хуралдаанаар Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн тодруулж, улс төрийн дараагийн шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

10 минутын өмнө

Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ

­­­Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг эхлээд танилцууллаа.

Хуралдааны даргаар Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар ажиллахаар болов.

Хуралдаан даргалагчийн танилцуулснаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцэхээр боллоо.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурал 597 гишүүнтэй юм. 

#онцолсон, #live, #livetext, #МАН-ын III бага хуралдаан,