20 минутын хот Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025 оны 04 сарын 04-ний өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. 

Энэ удаагийн хуралдаан "Нийслэл Улаанбаатар хотын засаглалын реформ" сэдвийн дор зохион байгуулагдсан юм.

Хорооны IV хуралдааныг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн даргалж, 20 минутын хот Үндэсний хорооны гишүүд буюу УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, 20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх Д.Батболд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Батхуяг, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, 20 минутын хот Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Оюундарь болон Ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.

Хуралдаанаар УИХ-н гишүүн Г.Лувсанжамц өөрийн ажлын хэсгийг ахлан боловсруулсан “20 минутын хот үзэл баримтлал”-ын баримт бичгийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдааны нийт бүрэлдэхүүний 100%-н саналаар дэмжлээ. Мөн нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон мега төслүүдийн үйл явц болон хөрөнгө оруулалтын зарим асуудал, тэдгээрийн явцын талаар мэдээлэл, санал солилцлоо. 

20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны зүгээс Бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээний төсвийн хөрөнгө оруулалтын төслийн явцын мэдээллийг мөн нийт хорооны гишүүд, хуралд оролцогчдод танилцуулсан ба Сангийн яам, Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд болон МҮХАҮТ-н Ерөнхийлөгчийн зүгээс тус асуудалд өөр өөрийн саналыг хэлсэн юм. 

#20 минутын хот Үндэсний хороо, #20 минутын хот Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан,