АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн бараг бүх улс орны бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарласны дараа дэлхий даяар хувьцааны ханш уналаа.
Америкийн хамгийн том 500 пүүсийн хувьцааны гүйцэтгэлийг илэрхийлдэг “S&P 500” индекс 4.8%-иар унасан нь цар тахалтай холбоотойгоор санхүүгийн зах зээл хямарч байсан 2020 оноос хойших хамгийн том нэг өдрийн уналт болжээ. Ингэснээр “S&P 500” индексийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 2 тэрбум ам.доллароор буурсан байна.
Мөн “Dow Jones” 4%, “Nasdaq” 6%-иар унажээ.
Хамгийн их алдагдал хүлээсэн томоохон компаниудын тоонд спорт хувцасныхаа ихэнх хэсгийг Ази тивд үйлдвэрлэдэг “Nike” 14%, үйлдвэрлэл нь Хятад, Тайваниас ихээхэн хамааралтай “Apple” компани 9%, жижиглэн худалдааны “Target” 10%-ийн уналттайгаар багтсан байна.
Өдрийн эхэнд мөн Ази, Европын хөрөнгийн зах зээлийн индексүүд томоохон уналт үзүүлжээ.
Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 том компанийн хувьцааны үзүүлэлтийг харуулдаг “FTSE 100” индекс 1.5%-иар унасан байна.
Дэлхийн худалдааны байгууллага энэ онд дэлхийн худалдааны хэмжээ 1%-иар буурч магадгүй гэж тооцоолж байгаагаа мэдэгдээд, үүнд “маш ихээр санаа зовж” байгаагаа илэрхийлжээ.
Арилжааны салбарынхан мөн Трампын татварын төлөвлөгөөг инфляцыг өдөөж, өсөлтийг сааруулж болзошгүй гэж эмээж байна.
Гэсэн ч Трамп импортын бараа бүтээгдэхүүнд доод тал нь 10 хувийн татвар ногдуулах шийдвэр нь АНУ-ын засгийн газарт илүү их орлого бүрдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, АНУ-ын эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзсээр байна.
Тэрээр пүрэв гарагт “Би үүнийг маш сайн зүйл гэж бодож байна... Зах зээл өсөх болно. Хувьцааны ханш өсөх болно. Улс орон үсрэнгүй хөгжих болно” гэж Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.
Пүрэв гарагт хувьцааны ханш унасан ч найдвартай хөрөнгө оруулалтад тооцогддог алтны үнэ нэг унц нь 3,167.57 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныхоо дараа эргээд унасан байна.
Мөн ам.долларын бусад олон валюттай харьцах ханш суларчээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #хөрөнгийн зах зээл, #худалдааны дайн,