Доналд Трампын танхимын гишүүд Йемений Хусит зэвсэгт бүлэглэлийн эсрэг АНУ-ын зэвсэгт хүчний хэрэгжүүлэх гэж байсан нууц төлөвлөгөөг хэлэлцэх үедээ аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргажээ. 

“Signal” аппликейшний чат өрөөнд нэр бүхий сэтгүүлчийг нэмсэн байх үед Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан ​​хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Хэгсет, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард зэрэг Трампын засаг захиргааны гол хүмүүс төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.

Тус аппликейшн нь арилжааны зориулалттай бөгөөд АНУ-ын засгийн газраас тус аппликейшнээр нууц мэдээлэл дамжуулахыг зөвшөөрдөггүй.

Атлантик сэтгүүлийн редактор Жеффри Голдбергийн даваа гарагт нийтэлсэн нийтлэлд өгүүлснээр түүнийг санамсаргүйгээр Трампын засгийн газрын 18 гишүүний хамт Houthi PC Small Groupнэртэй чат өрөөнд нэмсэн байна.

Дээрх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз батлаад, чат өрөөнд яригдсан асуудлыг жинхэнэ болохыг мэдэгджээ. Мөн хэрхэн санамсаргүй алдаа гарсныг шалгаж байгааг хэлсэн байна.

Гэхдээ яагаад өндөр албан тушаалтнууд нууцын зэрэглэлтэй үндэсний батлан хамгаалахын талаар мэдээллийг төрийн бус чат аппликейшнээр хэлэлцэж байсан талаар тайлбар өгөөгүй. 

Түүнчлэн Энэ нь дээд албан тушаалтнууд хоорондоо нухацтай бөгөөд нарийн бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байгааг харуулж байна. Мөн Хутигийн эсрэг ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа нь энэ асуудал цэргүүд болон үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулаагүйг харуулж байнагэсэн тайлбар хийжээ.

АНУ-д нууцын зэрэглэлтэй материалыг дамжуулах, ямар нэгэн ажиллагаатай холбоотой аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхдээ хатуу дүрмийн дагуу ажилладаг бөгөөд нууцын зэрэглэлтэй мэдээлэл хуваалцахдаа харилцаа холбоонд тусгайлан зориулагдаагүй аппликейшн ашигласан, мөн холбогдох албан тушаалтнуудаас гадна өөр хүнийг оролцуулсан аюулгүй байдлын зөрчил урьд өмнө тохиолдож байгаагүйг тоймчид тэмдэглэсэн байна.

Чат өрөөнд яригдсан зүйлсийн дотор Вэнс, Хэгсет нар Европын талаар доромжилсон үг хэллэг ашиглаж байсныг Голдберг нийтлэлдээ дурджээ.

Дэд ерөнхийлөгч Вэнс нь Батлан ​​хамгаалахын нарийн бичгийн дарга Хэгсетэд хандан Хэрвээ бид үүнийг хийх ёстой гэж бодож байгаа бол хийцгээе. Гэхдээ Европыг дахин аварч байгаад дургүй минь хүрч байна гэж бичсэн байна.

Хэгсет гурван минутын дараа “Дэд ерөнхийлөгч өө: Европ бидний өгөөмөр сэтгэлийг ашиглаж байгааг би мөн адил жигшдэг. Энэ бол өрөвдмөөр хэрэг юм. Гэхдээ Майкийн зөв, бид дэлхий дээрх цорын ганц үүнийг хийж чадах гүрэн юмгэж хариулсан байна.

Европын орнууд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгаалалтаас эдийн засгийн хувьд ашиг хүртдэг гэж Трампын засаг захиргаа үздэг боловч бодит байдал дээр 20 орчим улс усан замыг Хуситын дайралтаас хамгаалах даалгаварт оролцож байгаа.

Энэ харилцан ярианаас хэдэн минутын дараа АНУ-ын арми Йемений эсрэг халдлагаа гүйцэтгэсэн бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолтц ажиллагааг “гайхалтай” гэж тодорхойлжээ.

Хэдэн минутын дараа өөр нэг хүн “Сайн эхлэл” гэж бичсэн байна. Ардаас нь чат өрөөнд байсан бусад хүмүүс ажиллагааг сайшаасан үгнүүдийг урсгасан талаар Голдберг нийтлэлдээ өгүүлжээ.

Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Доналд Трамп, #Йемений цохилт,

0 / 1000
Guest 59.153.114.45
2025-03-26
Энэ юм бичиж байгаа хүмүүст нэг хэрэгтэй зөвлөгөө өгье. Хути гэж бичихээсээ өмнө энэ үгийг өөр улсуудад юу гэж хэлдэг юм бол, хути гэх нь зөв юмуу буруу юмуу гэж интернет болон бусад гар дор бэлэн байдаг ядаж зарим нэг эх сурвалжаас нягтлаж, магадласан уу? Нэг үгийг хөөж үзэх нь ирээдүйд юу ч болж болох, өөрөө өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг шүү. Түүнээс биш ээлж өнгөрөөх маягаар иймэрхүү юм хийгээд байвал энэ мэдээ тавьсан хүнд чамд муу. Хамгийн эвгүй үр дагавар нь, уншигчидад буруу хэллэг, мэдээлэл хүргэж байгаа явдал.
Хариулах