Канадын шинэ Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын заналхийлэлтэй тэмцэхийн тулд хүчтэй дэмжлэг хэрэгтэй гэж үзэн, дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зарлажээ.

Трамп нэгдзгээр сард албан тушаалдаа орсноос хойш эртний холбоотон, худалдааны томоохон түнш болох Канадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, АНУ-ын 51 дэх муж болгоно гэж удаа дараа мэдэгдсэн.

Дараагийн сонгууль аравдугаар сарын 20-нд болох байсан ч нэгдүгээр сараас хойш Либерал намынх нь нэр хүнд мэдэгдэхүйц сайжирсныг ашиглан Карни ээлжит бус сонгуулиар намынхаа мандатыг нэмнэ гэж найдаж байгаа бололтой.

Гуравдугаар сарын 14-нд Ерөнхий сайдын тангараг өргөхдөө Карни Трампыг хүндэтгэж, түүнтэй хамтран ажиллаж чадна гэдгээ илэрхийлж байсан бол ням гарагт илүү түрэмгий хандлага гаргасан байна.

Чарльз хааны бие төлөөлөгч ээлжит бус сонгууль явуулах хүсэлтийг нь хүлээн авсны дараа Карни сэтгүүлчдэд ханданЕрөнхийлөгч Трампын үндэслэлгүй худалдааны үйл ажиллагаа болон манай бүрэн эрхт байдалд заналхийлснээс болж бид энэ насандаа тулгарч болох хамгийн чухал хямралтай тулгараад байна” гэж анхааруулжээ.

Цааш нь “Бидний хариу арга хэмжээ бол хүчирхэг эдийн засагтай, илүү аюулгүй Канад улсыг бий болгох явдал юм. Ерөнхийлөгч Трамп Канад бол жинхэнэ улс биш гэж хэлж байна. Тэрээр Америктай нэгтгэхийн тулд биднийг сулруулахыг хүсэж байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн байна.

“Nanos Research” байгууллагын сүүлийн үед явуулсан санал асуулгаар Доналд Трампын сөрөг хандлага болон татварын нэмэгдэл канадчуудын санааг зовоож буй нэн тэргүүний асуудлаар нэрлэгджээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт онлайнаар явуулсан санал асуулгад оролцогчдын 42% нь Либерал, 37% нь Консерватив намыг дэмжсэн байна. Санал асуулгад 4,009 хүн оролцжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Доналд Трамп, #Канад, #ээлжит бус сонгууль, #Ерөнхий сайд Марк Карни,