Финланд улс найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорчээ.

НҮБ-аас олон улсын аз жаргалын өдрийг тохиолдуулан 13 дахь жилдээ толилуулж буй Дэлхийн аз жаргалын тайлан-г хүмүүс амьдралынхаа чанарыг хэрхэн үнэлж буйгаар дүгнэдэг.

Энэ жил Дэлхийн аз жаргалын тайланд Финландын араас Скандинавын гурван орон орсон бол Латин Америкийн Коста Рика, Мексик улс анх удаа эхний 10-т бичигдсэн байна.

Их Британи, АНУ зэрэг улс жагсаалтын 23, 24-т бичигдсэнээр түүхэндээ хамгийн доогуур байрт жагсжээ. Харин Коста-Рика болон Мексик улсуудын чансаа ахихад гэр бүлийн харилцаа, холбоо нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Оксфордын их сургуулийн сайн сайхан байдлын судалгааны төв нь хүмүүсийн өөрсдийнхөө амьдралыг 0-10 оноогоор үнэлсэн үнэлгээнд тулгуурлан, улс орнуудын гурван жилийн дундаж утгыг тодорхойлж жагсаалтаа гаргадаг. Ингээд хамгийн аз жаргалтай 10:

1. Финланд

2. Дани

3. Исланд

4. Швед

5. Нидерланд

6. Коста Рика

7. Норвеги

8. Израил

9. Люксембург

10. Мексик

Энэ удаагийн судалгаагаар бусдын сайхан сэтгэлд итгэх итгэл нь аз жаргалтай урьд өмнө бодож байснаас илүү холбоотой болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хүмүүс бие биедээ санаа тавьдаг, нийгмийн итгэлцэл өндөр газарт хүмүүс илүү аз жаргалтай амьдардаг байна. 

Харин АНУ болон Европын зарим хэсэгт аз жаргалын үзүүлэлтүүд буурч байгаа нь улс төрийн туйлшрал нэмэгдэж байгаатай холбоотой болохыг тогтоожээ.

Бусадтай хоолоо хуваалцах нь дэлхий дахинд аз жаргалын үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлж байсан бол Мексик болон Европын орнуудад дөрвөөс таван хүнтэй өрхийн гишүүд өөрийгөө аз жаргалтай амьдарч байгаа гэж тодорхойлох нь түгээмэл байжээ.

Эх сурвалж: BBC

#нүб, #Дэлхийн аз жаргалын тайлан,

0 / 1000