Гэрэл зургийг MPA.mn
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 2200 га талбай өртжээ.
Түймрийн эрсдэлтэй үе:
03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10
09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10
Иймд иргэн та ой, хээрийн түймэр гаргахаас ямагт болгоомжилж, түймрээс урьдчилан сэргийлээрэй гэж ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

#обег, #Сэрэмжлүүлэг, #хээрийн түймэр,