Францын засгийн газар зэвсэгт мөргөлдөөн, эрүүл мэндийн хямрал, байгалийн гамшиг гэх мэт болзошгүй аюулд бэлтгэх заавар бүхий “амьд үлдэх гарын авлагыг” айл өрх бүрд тараахаар бэлтгэж байна.
Ерөнхий сайд Франсуа Байру зөвшөөрвөл 20 хуудас бүхий товхимлыг зунаас өмнө айл өрхүүдэд тараахаар төлөвлөж байгаа аж.
Гарын авлага гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, хоёрдугаар хэсэгт онцгой байдлын үед яаралтай авах арга хэмжээ, үүнд яаралтай тусламжийн дугаар, мэдээлэл авах боломжтой радио сувгийн жагсаалт, цөмийн аюул заналхийлсэн тохиолдолд хаалга, цонхоо хаах зэрэг зөвлөгөө багтсан байна. Харин сүүлийн хэсэг нь нөөц хүчин, гал түймэртэй тэмцэх бүлэгт бүртгүүлэх зэрэг олон нийтийн аюулгүй байдлын төлөө хийж болох зүйлсийн талаар мэдээлэл агуулжээ.
Мөн дор хаяж зургаан литр ус, хэдэн арван сав нөөшилсөн хүнс, батарей, гар чийдэн, парацетамол, бигнүүр, давсны уусмал зэрэг эмнэлгийн үндсэн хэрэгсэл бүхий бэлэн байдлын цүнх бэлтгэж тавих талаар зөвлөмж багтсан байна.
Ерөнхий сайдын ажлын албанаас “Энэхүү гарын авлагын зорилго нь байгалийн, технологийн, кибер болон аюулгүй байдалтай холбоотой бүх төрлийн хямралын үед хүн амыг бэлтгэх явдал” хэмээн тайлбарлажээ.
Саяхан Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “дайнаас зайлсхийхийн тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдээд, агаарын цэргийн хүчийг бэхжүүлэхийн тулд “Rafale” сөнөөгч онгоцны худалдан авалтыг хурдасгаж, захиалгын тоогоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэн билээ.
Мөн АНУ батлан хамгаалах тал дээр Европт дэмжлэг үзүүлэхээ зогсоосон тохиолдолд Европ тив Оросын болзошгүй аюулд бэлэн байх ёстойг Макрон энэ сарын эхээр анхааруулсан.
Тэрээр мягмар гарагт Францын зүүн хэсэгт байрлах цэргийн баазад зочлох үеэрээ цэргийн техник хэрэгслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шийдвэрээ удахгүй танилцуулахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Франц, #Оросын аюул заналхийлэл, #болзошгүй аюулд бэлтгэх гарын авлага,