Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Фарход Арзиевийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол - Узбекистаны боловсролын байгууллага хамтран багш, оюутан солилцоог хэрэгжүүлэх, хоёр улсын түүх судлалаар хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.
Түүнчлэн, сайд П.Наранбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэн Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр бэлтгэсэн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын төслийг Элчин сайдад гардуулан өглөө.
Элчин сайд Фарход Арзиев хэлэлцээрийн төслийг Узбекистаны холбогдох байгууллагуудад шуурхай уламжлан, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд энэ онд Монгол - Узбекистаны Шинжлэх ухаан, боловсролын чуулга уулзалтыг Монгол Улсад хамтран зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм.

#Боловсролын сайд П.Наранбаяр, #Элчин сайд ноён Фарход Арзиев,