Харвардын Их Сургууль 200,000 доллароос бага өрхийн орлоготой бакалаврын түвшний оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломжтой болсныг мэдэгджээ. Мөн 100,000 доллароос бага орлоготой оюутнуудын эрүүл мэндийн даатгал, орон байр болон бусад зардлыг даахаа мэдэгдэв.

Энэхүү шийдвэр нь 2025-26 оны хичээлийн жилээс хүчин төгөлдөр болох гэнэ.

Одоогийн байдлаар тус сургууль нь 85,000 доллароос бага орлоготой өрхийн бакалаврын түвшний оюутнуудад сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг олгодог бол энэ дүнг 200,000 доллар болгож өсгөснөөр дундаж орлоготой гэр бүлээс гаралтай оюутнуудад илүү хүртээмжтэй болж байгаа юм.

Мөн энэ шийдвэр нь олон үндэстний оюутнуудын элсэх боломжийг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж сургуулийн захиргаа үзэж байгаа аж. 2023 оны зургадугаар сард АНУ-ын Дээд шүүх их, дээд сургуулиудыг шинээр оюутан элсүүлэхдээ арьс өнгө, угсаа гарлыг нь харгалзан үздэг явдлыг зогсоох захирамж гаргаснаас хойш тус сургуулийн элсэгчдийн дунд олон янз байдал алдагдаад байсан юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш их дээд сургуулиудын олон талт байдал, тэгш байдал, хүртээмжтэй байдлыг дэмжих санаачилгуудыг татан буулгах тушаал гаргаснаар боловсролын байгууллагууд янз бүрийн угсаа гарал, арьс өнгөтэй оюутнуудыг тэгш боломжоор хангахын тулд шинэ арга замыг санаачлах шаардлагатай тулгараад байгаа билээ.

Сургуулийн цахим хуудсанд бичсэнээр 2024-25 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөр, байр, хоол хүнс зэрэг бусад зардал ойролцоогоор 82,000 гаруй ам.доллар байсан бол албан ёсны мэдээллээр 2023 онд өрхийн дундаж орлого 80,610 доллар байжээ.

Харвардын их сургуулийн мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын нийт өрхийн 86 орчим хувь нь энэ дэмжлэгт хамрагдах боломжтой байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #тэтгэлэг, #Харвардын их сургууль,