АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт ерөнхийлөгч асан Жо Байдены хүүхдүүд болох Хантер Байден, Эшли Байден нарын нууц албаны хамгаалалтыг цуцаллаа.
Байден нэгдүгээр сард албан тушаалаас буухынхаа өмнөхөн уг хамгаалалтыг долдугаар сар хүртэл сунгасан аж.
“Хантер Байден нууц албаны хамгаалалтад удаан хугацаанд байсан бөгөөд бүх зардлыг нь АНУ-ын татвар төлөгчид төлсөн” гэж Трамп “Truth Social” дээр бичжээ.
Мөн “Хантер Байден Нууц албаны хамгаалалт авахаа больсон бөгөөд энэ тушаал нэн даруй хүчин төгөлдөр болох болно. Үүний адил 13 төлөөлөгчөөр хамгаалуулдаг Эшли Байденыг жагсаалтаас хасна” гэж бичсэн байна.
Сэтгүүлч Трампаас Хантер Байдены нууц албаны хамгаалалтын талаар асуухад тэрээр энэ талаар мэдээгүй бөгөөд энэ асуудлыг шалгаж үзнэ гэж хариулаад, хэдэн цагийн дараа ийм мэдэгдэл хийжээ.
АНУ-ын холбооны хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр ажилласан хүн, эхнэр эсвэл нөхрийнхөө хамтаар Нууц албаны хамгаалалтад насан туршдаа хамрагдах эрхтэй байдаг. Гэхдээ 16-аас дээш насны ойрын гэр бүлийн гишүүдийнх нь хамгаалалт ерөнхийлөгчийн албан тушаалаас буух үед нь дуусдаг байна.
Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад мөн хүүхдүүдийнхээ хамгаалалтад байх хугацааг зургаан сараар сунгаж байжээ.
Энэ нь Трамп аюулгүй байдлын хамгаалалтыг цуцалсан анхны тохиолдол биш юм. Нэгдүгээр сард тэрээр өмнө нь түүний засаг захиргаанд ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео болон ахлах туслах асан Брайн Хук болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нарын хамгаалалтыг хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд 72 цагийн дотор цуцалж байв.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #жо байден, #Нууц албаны хамгаалалт,