Европын холбоо болон Канад улс АНУ-ын ерөнхийлөгчийн тавьсан импортын татварын хариуд авах арга хэмжээгээ зарласны дараа лхагва гарагт Доналд Трамп Европын холбооны бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар сүрдүүлэв.
Трамп “Мэдээж” хариу арга хэмжээ авна гэж хэлээд, ирэх сард дэлхийн улс орнуудад “харилцан” татвар ногдуулахаа мэдэгджээ.
“Тэд бидэнд ямар татвар ногдуулна, бид тэдэнд адилхан татвар ногдуулна” гэж хэлсэн байна.
Энэхүү заналхийлэл нь АНУ-ын санхүүгийн зах зээлийг аль хэдийн донсолгоод байгаа худалдааны дайн улам хурцадсаныг харуулж байна.
Трампын ган, хөнгөн цагаанд ногдуулах 25 хувийн татвар, мөн зарим улс оронд олгодог байсан чөлөөлөлтийг цуцлах шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Энэ сарын эхээр мөн Хятадаас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүний татварыг 20% хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол зэс, мод, автомашин зэрэг тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар ногдуулахаар заналхийлээд байгаа.
Канад болон Европын удирдагчид 25%-ийн импортын татварыг үндэслэлгүй гэж үзээд АНУ-ын олон төрлийн бүтээгдэхүүнд сөрөг татвар ногдуулж буйгаа өчигдөр зарласан.
Канад пүрэв гарагаас эхлэн ган, компьютер, спортын тоног төхөөрөмж зэрэг АНУ-ын 30 орчим тэрбум канад долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж эхлэхээ мэдэгджээ.
Ерөнхий сайд Марк Карни “Канадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн” нөхцөлд Трамптай худалдааны хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Харин ЕХ дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн завь, бурбон, мотоцикль зэрэг 26 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэхээ мэдэгдсэн.
ЕХ-ны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хариу арга хэмжээг “пропорциональ” байх зорилготой гэж хэлсэн ч яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн татварын нэмэгдлийг бизнесүүд болон хэрэглэгчдэд нөлөөлж, эдийн засгийн хямрал нь ажлын байрыг эрсдэлд оруулж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэнэ гэдгийг сануулаад, үүнийг аль ч талд ашиггүй болохыг тэмдэглэжээ.
ЕХ-ны тооцоолсноор АНУ-ын алхам нь АНУ руу экспортлох нийт бүтээгдэхүүнийх нь 5 орчим хувьд нөлөөлөх бол Канадын ган, хөнгөн цагааны экспортын 90 орчим хувийг АНУ эзэлдэг байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #ЕХ, #Канад, #худалдааны дайн,