Киев 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг нь хүлээн зөвшөөрснөөр АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа сэргээж, тагнуулын мэдээлэл солилцохоор болсон тухай хоёр улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр АНУ одоо энэ саналаа Орост танилцуулах бөгөөд Москвагийн шийдвэрээс бүх зүйл хамаарна гэв.
Саудын Арабын Жидда хотод найман цаг гаруй хэлэлцээр хийснийхээ дараа Рубио “Оросууд аль болох хурдан зөвшөөрсөн хариу өгнө гэж найдаж байна. Тэгснээр бид хоёр дахь үе шат буюу бодит хэлэлцээрт шилжих боломжтой болно” гэж хэлжээ. Дараагийн шатны хэлэлцээрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оролцох юм.
Мөн Вашингтон Орос, Украинтай “аль болох хурдан” бүрэн тохиролцоонд хүрэхийг хүсэж байгааг тэрээр илэрхийлсэн байна.
Москва саналыг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн хэлэлцээрт нээлттэй гэдгээ мэдэгдсэн ч тэрээр болон түүний дипломатууд гал зогсоохыг эсэргүүцэж, зөвхөн Оросын “урт хугацааны аюулгүй байдлыг” баталгаажуулсан хэлэлцээрийг эрэлхийлэх болно гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Мөн Путин эзэлсэн газар нутгаа буцааж өгөхөөс татгалзаж, Украиныг Оросын өөртөө нэгтгэсэн дөрвөн цэргээ бүрэн гарахыг шаардаж байгаа.
Мягмар гарагт Оросын Гадаад хэргийн яам АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх боломжийг үгүйсгээгүй байна.
Саудын Арабд байсан ч хэлэлцээрт оролцоогүй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский гал зогсоох санааг сайшааж байгаагаа мэдэгджээ. Мөн хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц 30 хоногийн хугацаанд энх тайван, урт хугацааны аюулгүй байдлын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээр өрнөнө гэж найдаж байгаагаа тэрээр хэлэв.
Рубио төлөвлөгөөгөө олон сувгаар дамжуулан Оросын талд хүргэнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн байна. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц ойрын өдрүүдэд Оросын ерөнхийлөгчтэй уулзах бол Трампын тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт Москвад айлчилж, Путинтэй уулзах төлөвтэй байна.
Түүнчлэн мягмар гарагт хийсэн хэлэлцээрээр хоёр улс Украины газрын ховор элементийн нөөцийг ашиглах иж бүрэн хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахаар тохиролцсон болохыг талууд мэдэгджээ.
Украины албаны хүмүүсийн хэлснээр мягмар гарагийн орой АНУ-ын цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа эргэн сэргэсэн байна.
Өнгөрсөн сард болсон хоёр удирдагчийн ширүүн маргааны дараа Трамп Зеленьскийг Цагаан ордонд дахин урина гэдгээ өчигдөр мөн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #УКраин, #гал зогсоох хэлэлцээр,