Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унажээ.
Хөрөнгө оруулагчид “гайхамшигт долоо” гэгддэг “Alphabet”, “Amazon”, “Apple”, “Microsoft”, “Meta”, “Nvidia”, “Tesla” зэрэг компанийн хувьцааг худалдсанаар “S&P 500” 2.7%, “Dow Jones” 2%, технологийн салбарын “Nasdaq” индекс 4%-ийн уналттайгаар өчигдрийн арилжааг хаажээ. “Tesla”-ийн хувьд 2020 оны есдүгээр сараас хойших хамгийн муу өдөр нь тохиож, хувьцааны ханш нь 15%-иар унасан байна.
Ням гарагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй гэсэн магадлалыг үгүйсгээгүй нь хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн бололтой.
Трамп эдийн засгийн уналтын талаар сэтгүүлчийн асуултад “Бидний хийж байгаа зүйл маш том учраас шилжилтийн үе гэж байх нь гарцаагүй. Үүнд бага зэрэг хугацаа шаардагдах боловч бидний хувьд гайхалтай үр дүн үзүүлэх болно гэдэгт би итгэж байна” гэж хариулжээ.
Даваа гарагт Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Кевин Хассеттын хэлснээр Трампын худалдааны бодлоготой холбоотой аливаа тодорхойгүй байдал ирэх сарын эхээр шийдэгдэх төлөвтэй байна.
Түүний хэлснээр “хүлээж байсан үр дүн” аль хэдийн гарч эхэлсэн бөгөөд зөвхөн хоёрдугаар сард үйлдвэрлэлийн салбарт 10,000 ажлын байр нэмэгджээ. Цаашид энэ хандлага үргэлжилнэ гэж тэрээр Хассетт байна. АНУ-ын үйлдвэрлэлийн салбар 12.7 сая орчим ажиллах хүчинтэй бөгөөд ажлын байр 0.08 орчим хувиар өссөн гэсэн үг юм.
Тэрээр цааш нь Трампын засаг захиргаа “түүхэн дэх хамгийн том татварын бууралт, асар их хэмжээний зохицуулалт, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй бүтээмжийн өсөлт”-ийг зорьж байгааг тэмдэглээд, “туйлын өөдрөг байх олон шалтгаан бий” гэж ярилцлагадаа хэлжээ.
Атлантагийн Холбооны Нөөц АНУ-ын эдийн засгийг оны эхний гурван сард унах бөгөөд энэ нь цэвэр худалдааны алдагдал их байгаатай холбоотой гэж таамаглаж байна.
Трамп албан тушаалаа хүлээн авснаас хойш Америкийн гурван том худалдааны түнштэй худалдааны дайн эхлүүлсэн. Тэрээр Хятадад ногдуулах татварыг эхлээд 10%, дараа нь 20% болгож нэмсэн. Тэрээр Мексик, Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 25 хувийн татвараа хойшлуулсан ч ирэх сараас хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдээд байгаа.
Гэсэн ч Трамп болон багийнхан нь түүний худалдааны бодлого тодорхойгүй байдал үүсгэж байгааг үгүйсгэсээр байна.
Тухайлбал, АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник “NBC” телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Америк эдийн засгийн уналтад орохгүй” хэмээгээд, “Ирэх хоёр жилийн хугацаанд Америк хамгийн том өсөлтийг харуулах болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Доналд Трамп, #хөрөнгийн зах зээл, #худалдааны бодлого,