Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг “дарангуйлагч” хэмээн нэрлэж, энх тайвныг тогтоохын тулд хурдан алхам хийх, эс бөгөөс улс орноо алдах эрсдэлтэй болохыг анхааруулжээ. 

Энэ нь хоёр удирдагчийн хоорондын маргаан улам гүнзгийрч байгаагийн хамгийн сүүлийн илрэл боллоо.

Мөн Трамп 2022 онд эхэлсэн Оросын түрэмгийлэлд Украиныг буруутгаснаас нэг өдрийн дараа түүний хэлсэн үг Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох арга барил нь Москвагийн талд ашигтай тусаж магадгүй хэмээн санаа зовж буй Европын удирдагчдыг улам ихээр цочирдуулсан явдал болжээ.

“Сонгуульгүй сонгогдсон дарангуйлагч Зеленьский хурдан хөдөлсөн нь дээр, эс тэгвээс улс орон чинь оршин тогтнохгүй байж магадгүй” гэж Трамп олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Хариуд нь Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибиха улс орныг нь бууж өгөхийг хэн ч албадаж чадахгүй гэж мэдэгдэв. “Бид оршин тогтнох эрхээ хамгаалах болно” гэж тэрээр “X” дээр бичсэн байна.

Зеленьскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болох байсан ч Оросын түрэмгийллийн хариуд 2022 оны хоёрдугаар сард тогтоосон дайны байдлаас болоод ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг явуулах боломжгүй байгаа юм.

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч “Украин дайныг хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан юм хэмээн мэдэгдсэний хариуд Зеленьский Трампыг “Оросын улиг болсон ташаа мэдээллийг давтаж байна” гэж шүүмжилсний дараа Трамп ширүүн хариу барьсан нь энэ аж.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Зеленьскийг Трамп руу дайрахгүй байхыг анхаарууллаа. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ерөнхийлөгчийн бодлыг өөрчилнө гэсэн Зеленьскийн санаа ... ерөнхийлөгчийг таньдаг хүн бүр энэ засаг захиргаатай харьцах тохиромжгүй арга гэдгийг танд хэлэх болно” гэж Вэнсийн хэлснийг “The Daily Mail” иш татжээ.

Германы канцлер Олаф Шольц мөн Трамп Зеленьскийг дарангуйлагч гэж нэрлэсэн явдлыг худал бөгөөд аюултай гэж шүүмжилсэн болохыг Германы “Spiegel” сонин мэдээлэв.

Түүнчлэн Конгресс дахь Трампын Бүгд найрамдах намын цөөн хэдэн гишүүд Зеленьскийг дарангуйлагч, Украин Оросын түрэмгийллийн хариуцлагыг хүлээнэ гэсэн ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Зеленьскийг Украины ардчилсан замаар сонгогдсон удирдагчийн хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, дайны үед сонгуулийг түр зогсоох нь туйлын үндэслэлтэй алхам гэж үзэж байгааг түүний ажлын алба лхагва гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Володимир Зеленьский, #Доналд Трамп, #Украины дайн,