Филиппиний хүн ам шигүү суурьшсан нэгэн суурингийн эрх баригчид денге чичрэг өвчний тархалтыг зогсоохын тулд шумуул тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгохоо мэдэгджээ.

Манилагийн төв хэсэгт орших Барангай Аддишн Хиллсийн дарга Карлито Сернал таван шумуул тутамд нэг песо буюу хоёр цент хүрэхгүй мөнгөн урамшуулал олгохоо зарласан байна.

Энэхүү шийдвэрийг нь хүмүүс дооглон, үл тоомсорлож байгаа ч Сернал үүнийг ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад зайлшгүй шаардлагатай алхам гэж үзэж байна.

Филиппинд шумуулаар дамждаг денге өвчний тохиолдол сүүлийн үед нэмэгдээд байгаа аж. Тус дүүрэгт амьдардаг хоёр оюутан уг өвчнөөр нас барсны дараа уг хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд наад зах нь нэг сарын хугацаанд хэрэгжих гэнэ.

Мөнгөн урамшууллыг амьд, үхсэн бүх шумуул болон шумуулын авгалдайг хүртэл тооцож олгоно гэдгийг бүс нутгийн дарга мэдэгджээ. Түүний хэлснээр амьдаар тушаасан шумуулыг хэт ягаан туяа ашиглан устгахаар төлөвлөсөн байна.

Одоогоор 21 хүн урамшуулал авахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд эдгээр хүмүүс нийт 700 гаруй шумуул, авгалдай тушаажээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүс уг хөтөлбөрийг шүүмжилж байгаа ч Филиппиний Эрүүл мэндийн газар денге өвчинтэй тэмцэх санаачилгыг нь үнэлж буйгаа мэдэгдсэн байна.

Гэхдээ арга барилынх нь талаар “Бид холбогдох хүмүүсийг нотолгоонд суурилсан үр дүнтэй практикийн талаар орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд эсвэл Эрүүл мэндийн газрын бүс нутгийн албатай зөвлөлдөж, арга хэмжээ авахыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Нийслэл Манила хотын төв хэсэгт орших 162 га талбайг хамарсан Барангай Аддишн Хиллс нь 70,000 орчим хүн амтай аж. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр сүүлийн үед тус бүс нутагт денге өвчний 44 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тус дүүрэг мөнгөн урамшуулал олгохоос гадна гудамж талбайг цэвэрлэх, шумуул өндөглөдөг газруудад ус хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Денге нь халуун орны халдварт өвчин бөгөөд халдвар тээгч шумуулын үржих таатай нөхцөл бүрдсэн ариун цэврийн шаардлага хангаагүй хот суурин газруудад дэгдэлт ихэвчлэн гардаг байна. Хүнд тохиолдолд, денге нь үхэлд хүргэдэг. 

Сүүлийн үед улирлын чанартай борооны улмаас Филиппиний хэмжээнд денге өвчлөл нэмэгдэж байгаа ба өвчний тохиолдол өмнөх үеийнхээс 40 хувиар өссөн байна.

Эх сурвалж: BBC

#Филиппин, #денге өвчин, #шумуулны урамшуулал,