Үнэн юмыг үнэн гээд хэлчихэж чаддаг зоригтой байх хэрэгтэй лдээ.

Орос, Украины дайны гурван жил Монгол Улсын байр суурийг төв талбар дээр тогтоон барих гэж Ерөнхийлөгч Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Батцэцэг нараас маш их тэвчээр санаачилга, эр зориг, арга ухаан гарсан, гурван талын дарамт шахалт их ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг эх орондоо урьсан, урьсан зочноо баривчилж Европ руу ачуулаагүй хэргээр 2024 оны 12 сарын 24-нд Украины талаас Гаагийн шүүхэд хоёр дахь удаагаа дахин үг яриа гаргаж, манай талаас тайлбар хүргүүлсэн байдаг юм. Монгол Улс бүр манайхыг буруутгасан хурал дээр давж заалдан, Гаагийн хоёр шүүгчийг татан буулгах хүсэлт өгсөн дөө.

Укриан яг энэ тал дээр Монголыг их буруутгасан, Зеленский өөрөө ч, ГХ-ны сайд, Батлан хамгаалахын сайдууд нь ээлж дараалан мэдэгдэл хийсэн. Бод доо, дайны гурван жилд Nowar хөдөлгөөн өрнөлөө, Монголд оросуудыг үзэн ядах сэтгэлгээний тархи угаалт өргөн фронтоор бүх шатанд хаяа тэллээ, Оросоос цэргийн албанаас дайжсан залуус орж ирлээ, Хятадын тал хойд хөршийн эдийн засгийн цоорхойг нөхөх гэж гар баримагцаа Монголд зэвүүн хатуурхлаа. Гэвч Монгол Улс гуйваагүй, Ерөнхийлөгч Хүрэлсүх дэлхийн үзэл санааны төвд монголчууд зогсох болно гэдгээ бат нот илэрхийлсэн хэвээр, Гадаад харилцааны жинхэнэ дипломат хатагтай Батцэцэг шаардлагатай бүх тайлбарыг тухай бүр холбогдох олон улсын байгууллагууд руу илгээсээр ирлээ. 

Энэ хоёр хүнд туйлбартай үнэн байж, тулж ирсэн дарамт шахалтыг даван гарсаар байсных нь төлөө талархлаа илэрхийлмээр байна. Энэ хугацаанд Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд гурван удаа "Төв байр сууринд зогсож үлдэнэ" гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. Тэр болгонд дарамт ирээгүй биш ирсэн. АНУ-ын Төрийн департментаас "Бид Монгол Улсыг цаашид дэмжмээр байгаа ч тэд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Оростой харилцах харилцаагаа эргэн харах ёстой" гэсэн утгатай мэдээлэл хийж байлаа. Монголд хоёр дахь Зеленскийг төрүүлж, Монголыг хоёр дахь Украин болгох сонирхолтой мөнгө угаалт ч нэлээн явагдсан.

Харин үүний нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх улс төрийн том нүүдлүүд хийж эхэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А. Гутеррешээс эхлээд Ромын Пап Францис, Францын Ерөнхийлөгч Э.Макрони...Бутан, Казакстан, Куб...дэлхийн томчуудыг, тэр тусмаа голлох тоглогчдыг эх орондоо урьсан, тоон мэдээ харвал энэ хугацаанд 20 орчим улс орны удирдлагууд Монголд айлчилжээ. Энэ он жилүүд Монголын гадаад харилцааны түүхэнд алтан үе хэмээн тэмдэглэгдэн үлдэх биз ээ. Хэрэв эх орноо ингэж эх дэлхийн энгээр таниулж, ардчилсан бодлогоо, төв байр суурьтайгаа хамтатгаагүй бол өдийд бид хаана байх байсан бол? Женкогийн үед тасраад байсан гадаад харилцаа, Эбигийн үед хэт туйлшран далийсан дипломат бодлого Хүрэлсүхийн үед тэнцвэрээ олов, тэр тусмаа дайны цаг үеийг дайрт адуу мэт бохиролгүй туулав. 

Эбиг дагаад Украин руу далийсан бол, Женокийг дагаад Орос руу далжийсан бол юу болох байсан бэ? Гэвч дайн зогслоо гээд ч дахин амсхийхгүй бололтой. Монгол хүн гэдэг утгаараа Ерөнхийлөгч асан Элбэгдорж Германд болсон Мюнхэний уулзалтанд очиж, Зеленскийг бахархан шүтэж, Америкийн нэгэнт зогсоосон санхүүжилтийг хэрхэн хөдөлгөөнд оруулж, хаанаас нөхөх талаар чуулаад буцжээ. Элбэгдорж мундаг болохоороо тэнд байгаа юм уу, үгүй, Монгол Улс Оросын хөрш учраас, Оросын хаяанд тэсэлж болох бөмбөг учраас Эби тэнд уригдаж яваа юм. Үүнд ганцхан хариулт бий, "Ардчилал бол дайн, дайны санхүүжилт биш", үүнийг бид бүгд харлаа, үзлээ. Энэ хооронд "Путиныг эх орондоо урьсан, бүр баривчилж хориогүй Хүрэлсүхийг огцруулъя" гэж хаанаас, хэн хашгирсныг санаарай даа.

Дэлхийд гарсан боксын тамирчнаа хүлээн авч уулзахад нь хүртэл хэрхэн гуйвуулан шоглож байгааг хараарай. Хүрэлсүхдээ учир нь биш, монгол хүний Монгол төрөө дээдэлж ирсэн уламжлалаар шал арчиж, шаварт хутгах л гол зорилго нь юм шүү дээ. Монгол Улс төв байр сууриа хадгална аа гэхэд нь үгүй гээд үргэж хуйлраад Украины далбааг нөмрөөд зураг авхуулдаг залуус улам олноороо хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр юу гээч, Монгол Улс төв үлдэх болно. Орос, Хятад хоёрын дунд, гэхдээ дэлхийд үүдээ нээж чаддаг тийм л Монгол байх болно.

Дэлхийн зэвсэг үйлдвэрлэл, дайны санхүүжилтаас ангид үлдэж, эв нэгдлийг бид элгэмсэн түшиж, сүүгээ өргөж, сүндэр их төрийн бодлогоо уях болно. Энэ байр суурин дээр эргэлт буцалтгүй эрслэн зогсож чаддаг Ерөнхийлөгчтэй байгаадаа талархая. Ер нь бол эх оронгүй үлдэхийг ардчилал гэдэг юм бол энэ хүрээд зогсдог байя.

#онцолсон, #Монгол, #ОРос, #УКраин, #Хүрэлсүх, #Элбэгдорж, #Төвийг сахих, #Төвийг сахих бодлого,