АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортоор орж ирж буй автомашинд 25%-ийн татвар, хагас дамжуулагч болон эмийн бүтээгдэхүүнд ойролцоо хэмжээний татвар ногдуулах бодолтой байгаагаа мэдэгдэв.

Трамп саяхан АНУ-тай тэгш бус худалдааны харилцаатай улс орнуудын бараа бүтээгдэхүүнд ижил хэмжээний татвар ногдуулах төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн бөгөөд үүнтэй холбоотой тайлан, төлөвлөгөөг албаны хүмүүс дөрөвдүгээр сарын 1-нд танилцуулахаар болсон билээ.

Тэгвэл тайланг танилцуулсны маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-оос автомашины шинэчилсэн татвар хэрэгжиж эхлэх гэнэ.

Бусад улс орнууд АНУ-ын автомашины экспортод шударга бусаар хандаж ирснийг Трамп удаа дараа шүүмжилж байсан. Жишээлбэл, АНУ суудлын автомашинд 2.5 хувийн татвар ногдуулдаг бол Европын холбоо автомашины импортоос 10 хувийн татвар авдаг байна.

Түүнчлэн Трамп эмийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч чипийн салбарын татварыг мөн жилийн хугацаанд 25% ба түүнээс дээш хувь болгож мэдэгдэхүйц нэмэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Тэрээр татвар хэрэгжиж эхлэх хугацааг зарлаагүй боловч эм, чип үйлдвэрлэгчдэд татвараас зайлсхийх боломж олгохын тулд АНУ-д үйлдвэр байгуулах хугацаа өгөхөө мэдэгдсэн байна.

Дөрвөн долоо хоногийн өмнө тангараг өргөснөөсөө хойш Трамп Хятадын импортын бараанд 10 хувийн татвар ногдуулаад байгаа. Тэрээр мөн Мексикийн бараа бүтээгдэхүүн, Канадын эрчим хүчний бус импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн ч төлөвлөгөөний хэрэгжилтийг нэг сараар хойшлуулсан билээ.

Мөн Канад, Мексик, Европын холбоо болон бусад худалдааны түншүүдээс бусад улс орнуудаас орж ирж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаар болсон ба гуравдугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Уг өөрчлөлтөд мөн ган, хөнгөн цагаанаар хийсэн олон зуун нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарах юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Ерөнхийлөгч Доналд Трамп,