Палестины зэвсэгт бүлэглэл энэ долоо хоногт барьцаанд байсан хүмүүсийн цогцос болон хэд хэдэн хүнийг суллахаа мэдэгдсэний дараа Израил, Хамасын албаныхан Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүлэхээр тохиролцсон болохыг Израилын тал мягмар гарагт мэдэгдэв.
Хамас бүлэглэлийн удирдагч Халил аль-Хайяагийн хэлснээр хоёр бага насны хүүхдийг оролцуулаад барьцаанд байсан дөрвөн хүний цогцсыг пүрэв гарагт буцааж өгөхөөр болсон байна. Мөн бямба гарагт зургаан хүн, ирэх долоо хоногт дахин дөрвөн хүнийг суллахаа мэдэгдэв.
Гэл зогсоох дараагийн шатны хэлэлцээр хоёрдугаар сарын 4-нд эхлэх ёстой байсан ч хэлэлцээрийг зуучилж байгаа Египет болон АНУ-ын албаныхан хэлцэл хараахан албан ёсоор эхлээгүй болохыг мэдэгдсэн.
Тэгвэл хэлэлцээр энэ долоо хоногт эхлэхээр болсныг Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Йерусалемд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Газын зурвасын дайныг бүрмөсөн зогсоох зорилттой хэлэлцээрийн эхний үе шат нэгдүгээр сарын 19-нд хэрэгжиж эхэлсэн. 42 хоногийн хугацаанд Хамас бүлэглэл барьцааны 33 хүнийг суллаж, Израилын тал шоронд хоригдож буй 1,900 Плаестины иргэнийг буцааж өгөхөөр тохиролцсон юм.
Энэ хугацаанд талууд харилцан нэгнээ буруутгаж, хэлэлцээр бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол их байсан ч амжилттай үргэлжилсэн.
Харин үлдсэн 64 барьцааны хүнийг суллах хоёр дахь шатны хэлэлцээр дайны дараах Газын захиргаа гэх мэт асуудлуудыг хамрах бөгөөд талуудын хооронд ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа тул нарийн төвөгтэй байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Хамас, #гал зогсоох хэлэлцээр,