Даваа гарагт 80 зорчигчтой Delta Air Lines компанийн онгоц Торонтогийн Пирсон олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ хажуу бөөрөөрөө эргэж унасны улмаас найман хүн гэмтсэн талаар албаныхан мэдэгдлээ.

Торонтогийн Пирсон нисэх онгоцны буудлын мэдэгдэлд дурдсанаар амралтын өдрүүдэд болсон цасан шуурганаар нислэгийн зурвас 22 см зузаантай цасанд дарагдаж, нислэгүүд хойшлогдсон бол даваа гарагт хүчтэй салхи, хүйтэн температурын улмаас нислэг хийхэд хүндрэлтэй тулгарч байгаа гэв.

“Delta”-ийн онгоцонд байсан хүмүүсээс нэг нь хүнд, долоо нь хөнгөн эсвэл дунд зэргийн бэртэл авсан болохыг эмнэлгийн ахлах мэргэжилтэн мэдэгдсэн байна.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа тус нисэх онгоцны буудлыг зорьсон бүх нислэгийг зогсоосноо мэдэгдэв.

Канадын хамгийн томд тооцогдох Пирсон нисэх онгоцны буудлаас мэдээлснээр “Delta”-ийн онгоц Миннеаполисоос ирсэн байна.

Одоогоор ослын шалтгаан эцэслэн тодорхойгүй байгаа ба Канадын Тээврийн агентлаг болж буй үйл явдалд хяналт тавьж байгаагаа мэдэгджээ.

Сүүлийн саруудад Хойд Америкт хэд хэдэн агаарын хөлгийн осол бүртгэгдээд байгаа. Тухайлбал, Вашингтонд армийн нисдэг тэрэг зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөж, 67 хүн амиа алдсан бол Филадельфи хотод эмнэлгийн онгоц осолдож, долоон хүн нас барсан билээ.

Эх сурвалж: Reuters

#Канад, #Delta Air Lines, #агаарын хөлгийн осол,