Ням гарагт Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр энэ долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан дайны дараах энхийг сахиулах ажиллагаанд зориулж Украин руу цэргээ илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Британийн цэргийн алба хаагчдыг “аюултай нөхцөл байдалд оруулах” уг шийдвэрийг гаргахад тийм ч хялбар байгаагүй боловч Украинд тогтвортой энх тайвныг тогтоох нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дахин түрэмгийлэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг Стармер тэмдэглэсэн байна.
“Daily Telegraph” сонины нийтлэлдээ тэрээр мөн “Украины аюулгүй байдлыг хангахад туслах аливаа үүрэг нь манай тив болон энэ улсын аюулгүй байдлыг хангахад тустай” гэдгийг онцолжээ.
Түүнчлэн Оросын Украинтай хийж буй дайныг дуусгах гэдэг нь “Путинийг дахин довтлохоос өмнөх түр зуурын завсарлага байж болохгүй” гэж бичсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Парист зохион байгуулж буй Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Стармер Германы канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болон Европын бусад удирдагчдын хамт оролцох төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, энхийн хэлэлцээрийн үйл явцыг эхлүүлнэ гэдгээ зарласан нь Украин болон Европын холбоотнуудыг нь гайхшируулсан. Дараа нь Трампын Украины элч Кит Келлог Украин болон Европын бусад удирдагчидтай зөвлөлдөх боловч энхийн хэлэлцээрт оролцуулахгүй гэж мэдэгдсэн юм.
Гэсэн ч ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украин болон Европ нь дайныг зогсоох аливаа “жинхэнэ хэлэлцээр”-ийн нэг хэсэг байх болно гэж мэдэгдсэн байна.
Стармер энэ талаар “Украин хэлэлцээрийн ширээний ард байх ёстой, хэрэв үгүй бол Украин бол жинхэнэ үндэстэн биш гэсэн Путиний байр суурийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж анхааруулжээ.
“АНУ Афганистаны засгийн газрыг оролцуулалгүйгээр Талибантай шууд хэлэлцээр хийсэн шиг нөхцөл байдал дахин давтагдаж болохгүй. Энэ хэлэлцээрийг Трампын засаг захиргаа хийж, хожим нь Байдены засаг захиргаа хэрэгжүүлсэн.”
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Украины дайн, #энхийн хэлэлцээр,