Гэрэл зургийг MPA.mn
Мөнгөн эдлэл эдэлж, зүүх нь зөвхөн гоёлын төдийгүй эрүүл мэнд, энергийн хувьд ч олон талын ашиг тустай гэж үздэг.
1. Эрүүл мэндийн ач тус
• Антибактери үйлчилгээтэй – Мөнгө нь нян, вирусийг устгах чадвартай тул эрт үеэс шарх эмчлэх, ариутгалд ашиглаж ирсэн.
• Арьсны үрэвсэл дарах – Харшил, экзем зэрэг арьсны асуудалтай хүмүүст мөнгөн эдлэл эерэг нөлөө үзүүлэх нь элбэг.
• Цусны эргэлтийг сайжруулах – Зарим судалгаагаар мөнгөн эдлэл зүүхэд цусны эргэлтэд сайн нөлөөтэй гэж үздэг.
• Стресс, ядаргаа бууруулах – Биеийн энергийг тэнцвэржүүлж, тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг.
2. Энерги, сүсэг бишрэлийн ач холбогдол
• Хамгаалалтын бэлгэдэл – Монголчууд мөнгөн эдлэлийг муу энерги, сөрөг хүчнээс хамгаалдаг гэж үздэг.
• Эерэг энергийг хадгалах – Зарим хүмүүс мөнгө сөрөг энергийг шингээдэг тул тогтмол цэвэрлэж байх ёстой гэдэгт итгэдэг.
3. Гоёл, загварын ач холбогдол
• Үнэтэй, чанартай гоёл – Мөнгөний гялалзсан өнгө нь ямар ч хувцастай зохицдог бөгөөд хэзээ ч моодноос гардаггүй.
• Гоо сайхны ашиг тус – Арьсанд ээлтэй, харшил өгөх нь ховор тул мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжтой.
Мөнгө зүүхдээ анхаарах зүйлс:
• Ус, химийн бодист удаан байлгавал өнгөө алддаг тул тогтмол арчилж байх хэрэгтэй.
• Өөр хүний хэрэглэж байсан мөнгөн эдлэлийг зүүхдээ сайн цэвэрлэж, энергийн хувьд “цэнэггүй” болгох нь зүйтэй гэж үздэг.
Мөнгөн эдлэлээ гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?
Гэрийн нөхцөлд мөнгөн эдлэлийг /ямар нэгэн бүрмэлгүй/ олон аргаар цэвэрлэж болох ба хамгийн шилэгдмэл аргуудаас доор дурдъя.
Хэт бохирдсон буюу гүн харлаж шарласан мөнгө:
1. Хүнсний хуурай сода + шүдний сойз
Хүнсний хуурай содагаар ямар нэгэн ус хүргэлгүйгээр сойзоор үрж цэвэрлэж. Мөнгөний өнгө цагаарч бүрэн цэвэрлэгдэж дууссаны дараагаар усанд зайлж зөөлөн алчуураар арчаад хатаана.
2. Мөнгө цэвэрлэх зориулалттай уусмал
Уусмалд эдлэлээ хийж хэсэг байлгана. Мөнгөний өнгө цагаарч бүрэн цэвэрлэгдэхийг хүлээнэ. Уусмалаас гарган авч усанд зайлаад арчаад хатаана. /Уусмалд байнга хийх нь тохиромжгүй, хэт хүчтэй байдаг тул эдлэлийн гялалзах чадварыг бууруулдаг/
3. Мөнгөлөг цаас + хуурай сода + давс
Мөнгөлөг цаасаа аяганд хийж амны жижиг халбагаар давс, хүнсний сода хийнэ. Бэлэн болсон уусмалд эдлэлээ хийж хэсэг байлгана. Мөнгөний өнгө цагаарч бүрэн цэвэрлэгдэхийг хүлээнэ. Уусмалаас гарган авч усанд зайлаад арчаад хатаана.
Хөнгөн бохирдсон буюу гялалзсан байдлыг сэргээх бол:
1. Мөнгө цэвэрлэгээний зориулалтын шохойтой алчуураар арчих.
2. Аяга таваг угаагч шингэнээс бага зэрэг усанд хийж эдлэлээ хэсэг байлгаад арчиж хатаах.
Мөнгөн эдлэлээ аль болох ойр ойрхон зүүж байвал өнгө алдалтаас сэргийлдэг.

#мөнгөн эдлэл, #зөвл,