АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д импортоор оруулж буй бүх ган, хөнгөн цагаанд 25%-ийн татвар ногдуулахаар бэлтгэж буйгаа ням гарагт мэдэгджээ.
Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ганд 25%, хөнгөн цагаанд 10%-ийн татвар ногдуулж байсан ч дараа нь Канад, Мексик, Бразил зэрэг хэд хэдэн худалдааны түншүүдэдээ татваргүй экспортын квот тогтоож байсан юм.
Түүний дараа Ерөнхийлөгч асан Жо Байден АНУ-ын гангийн үйлдвэрийн хүчин чадал сүүлийн жилүүдэд буурсныг харгалзан дээрх квотод Их Британи, Япон, Европын Холбоог хамруулан өргөжүүлж байв.
Засгийн газар болон Америкийн төмөр ба гангийн хүрээлэнгийн мэдээллээр АНУ-ын гангийн импортын хамгийн том эх үүсвэр нь Канад, Бразил, Мексик, дараа нь Өмнөд Солонгос, Вьетнам болдог байна.
Хөнгөн цагааны хувьд Канад нь 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт импортын 79%-ийг эзэлж, АНУ-ын хөнгөн цагааны анхдагч металлын хамгийн том нийлүүлэгч болжээ. Мексик бол хөнгөн цагааны хаягдал, хөнгөн цагааны хайлшны гол нийлүүлэгч юм.
Түүнчлэн Трамп мягмар, лхагва гарагийн аль нэгэнд татварын өөр нэг өөрчлөлтийг зарлахаа мэдэгдсэн байна.
Тэрээр татварын хувь хэмжээг бусад улс орнуудын АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татвартай харилцан адилхан болгохоор төлөвлөж байгаа аж. Өөрчлөлт бүх улс оронд хамаатай бөгөөд бараг тэр даруй хүчин төгөлдөр болох гэнэ.
“Маш энгийнээр хэлэхэд, хэрэв тэд биднээс өндөр татвар авдаг бол бид тэднээс өндөр төлбөр авах болно” гэж Трамп энэ төлөвлөгөөнийхөө талаар хэлэв.
Трамп өмнө нь ЕХ-ны автомашины импортдоо ногдуулдаг 10%-ийн татварыг АНУ-ын 2.5%-ийн татвараас хамаагүй өндөр байгааг шүүмжилж байсан удаатай.
Дэлхийн худалдааны байгууллагын мэдээгээр АНУ-ын худалдааны дундаж татварын хувь хэмжээ ойролцоогоор 2.2% байгаа бол Энэтхэгт 12%, Бразилд 6.7%, Вьетнамд 5.1%, Европын холбооны орнуудад 2.7% байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ТАТВАР, #худалдааны дайн,