Шууд дамжуулалтыг MPA.mn
-“Шастирт дүрслэгдсэн монголчууд” монгол зургийн тусгай үзэсгэлэнг нээлээ-
Чингис хаан Үндэсний музей Энэтхэгийн Элчин сайдын яамтай хамтран хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Шастирт дүрслэгдсэн монголчууд” монгол зургийн тусгай үзэсгэлэнг нээлээ.
Гэрэл зургийг MPA.mn
БНЭУ-ын Рампур хотын Рампур Раза номын санд эхээрээ хадгалагдаж буй 273 нүүр хуудас бүхий “Шастирын эмхэтгэл” судрыг цахим хувилбараар 2022 онд Чингис хаан Үндэсний музей хүлээн авсан юм.
Энэтхэгт Перс хэлээр үлдсэн “Судрын чуулган” номын онцлог усан будгийн зургууд, Монголын эзэнт улсын алтан ургийн хаадын зурагт түүхийг өгүүлдэг. 2015 оны тавдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Энэтхэг улсын Рампур хотын Рампур Раза номын сангаас ХIII-XIV зууны монголчуудын түүхийг өгүүлсэн ховор гар бичмэлийг захиалгаар хуулбарлуулан бэлэглэсэн байдаг.
Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд хаадууд, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маяг зэргийг тусгаж зурагт хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн уг гар бичмэл 80 гаруй чимэг зураг дүрслэлтэй бөгөөд энэ удаагийн тусгай үзэсгэлэнд 44 могол зургийг сонгон олонд анх удаа дэлгэн толилуулж байгаарааа онцлогтой.
Түүхэнд Судрын чуулганыг жүүд гаралтай, исламын шашинд хожим орсон Ил хаант улсын Төрийн сайд асан Рашид ал-Дин 1316 оны хооронд Ил хаан Газаны зарлигаар бичсэн гэж үздэг. Энэхүү дөрвөн бүлэг зохиолд Монголын хаадын түүхтэй холбоотой хэсгийг Хубилай хааны дэргэд 30 гаруй жил ажиллаад дараа нь Ил хаант улсад домог болж, монгол ах нэрээр алдаршсан Болод Чинсан хэлж бичүүлжээ. Болод Чинсаны удирдлагад хэсэг монгол эрдэмтэд ажилласан бөгөөд Монголоос хэдэн тэмээ ачаатай Иранд ирсэн талаар Алтан дэвтэрт тэмдэглэгдэн үлдсэн баримт бий. Болод Чинсан нь Рашид ал-Динд монгол хаадын түүхийг дуудан хэлж бичүүлж дууссаны дараа түүнийг бичих зарлиг буулгасан Ил хаант улсын Газан хаан өөрөө танилцан шүүдэг байж. Жами ат-таварих хэмээн нэрийддэг энэхүү бүтээл Ил хан Хасаны (1295-1304) хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг бөгөөд перс хэлээр бичигдсэн (1304-1316), Монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг, түүхийг хойч үедээ үлдээх зорилгоор өөрийн сайд
Рашид ал-Динд үүрэг болгосны дагуу перс хэлээр бичиж эхэлснээр хожмоо Өлзийт хааны үед дууссан.
Дашрамд сонирхуулахад, Судрын чуулганы хадгалалт, үлдэц нь Khalili collection нь 59 навчин том хуудас, Edenburgh University library нь 151 навчин том хуудас, Францын Үндэсний номын санд усан будгийн зурагтай, Истанбулын Топкапи ордны номын санд перс хэлээр бичигдсэн хувь, Иранд Судрын Чуулганы олон хувилбар байдаг аж.

#онцолсон, #live, #онцлох зураг, #Монголын эзэнт улс,