АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа 10,000 гаруй ажилтантай Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг 294 ажилтантай болгож цомхотгохоор төлөвлөж байгааг эх сурвалжууд пүрэв гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.

Энэ хүрээнд агентлагийн Африк дахь төлөөлөгчийн газар 12, Ази дахь төлөөлөгчийн газар ердөө 8 ажилтантай болох гэнэ.

“USAID”-ийн тэргүүнээр зургаан жил гаруй ажилласан Ж.Брайан Атвуд уг өөрчлөлтийг хэтэрхий харгис гэж тодорхойлоод, ажилтнуудыг ийм хэмжээгээр цомхотгох нь дэлхий даяар олон арван сая хүний амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн агентлагийг бүрмөсөн үгүй хийх болно гэдгийг тэмдэглэжээ. 

Брауны их сургуулийн Ватсон институтийн ахлах ажилтан Атвуд мөн олон хүн энэ шийдвэрийн золиос болно гэж анхааруулсан байна.

Трамп болон түүний холбоотон, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг удирдаж буй бизнесмен Илон Маск нар АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн анхдагч агентлагийн ажилтнуудыг ямар ч үндэслэлгүйгээр гэмт хэрэгт гүтгэснээр “USAID”-ийн олон арван ажилтан чөлөөлөгдөж, олон зуун гэрээт ажилчид халагдаж, дэлхий даяар хүний ​​амь нас аврах зорилготой хөтөлбөрүүд мухардалд ороод байгаа.

Мягмар гарагт Трампын засаг захиргаа дэлхий даяар “USAID”-ийн шууд ажилд авсан бүх ажилчдыг чөлөөлж, гадаадад ажиллаж байгаа олон мянган ажилчдыг эргүүлэн татахаа зарласан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр зарим ажилчид нь ажлаас халагдсан тухай мэдэгдэл хүлээн авч эхэлсэн байна. 

Конгрессын судалгааны алба (CRS)-ны мэдээллээр тус агентлаг дэлхий даяар 10,000 гаруй ажилтантай, үүний гуравны хоёр нь гадаадын орнуудад ажилладаг ба 2023 оны төсөв нь 40 тэрбум гаруй доллароор хэмжигдэж байжээ.

Трампын засгийн газрын тус агентлагийг Марко Рубио тэргүүтэй Төрийн департаменттай нэгтгэхээр төлөвлөж байгаа ч Конгресс энэ санааг дэмжих эсэх нь тодорхойгүй байна.

Тус агентлаг 2023 онд дэлхийн 130 орчим улс оронд тусламж үзүүлсэн бөгөөд Украин, Этиоп, Иордан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Сомали, Йемен, Афганистан зэрэг улсууд хамгийн их тусламж хүлээн авсан байна.

 Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг,