Гэр бүлээс нь хүчээр салгаж, улсын асрамжийн газарт байрлуулсан Украины найман хүүхдийг пүрэв гарагт буцааж авчирсан болохыг Украины тал мэдэгдэв.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Дарина Заривнагийн хэлснээр эдгээр хүүхдүүдийг Крымийн хойгт эмнэлэгт эмчлүүлж байх үед нь албаныхан барьж авч, гэр бүлээс нь салгасан аж. 

Мөн эдгээр хүүхдүүд асрамжийн газарт байхдаа дээрэлхэлтэд өртөж, Оросыг дэмжигч эх оронч үзлийн сургалтад хүчээр оролцож, зэвсэг барьж, дайнд бэлтгэгдэж байсныг тэрээр хэлсэн байна.

Хүүхдүүдийг хоёр орны хооронд хэрэгжүүлж буй тусгай хөтөлбөрийн хүрээнд Украинд буцааж авчирчээ.

Тэдний түүх бол эзлэн түрэмгийлэгчдийн системчилсэн харгислалын бодит жишээ юм. Тэднийг эмнэлэгт хэвтэх хугацаанд нь эхээс нь салгаж, хүүхдээ асрамжийн газарт өгөхийг шаардан, айлган сүрдүүлсэн. Энэ бүхэн бол Украины өвөрмөц байдлыг устгахад чиглэсэн Оросын бодлогын нэг хэсэг юм гэж Заривна Telegram дээр бичжээ.

Заривна хүүхдүүдийг хэрхэн аварсан болон одоо хаана байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Оросын эрх баригчдаас мөн ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Украин хүүхдүүдийг хүчээр булаан, Орос руу шилжүүлсэнтэй холбоотойгоор 2023 онд Олон улсын эрүүгийн шүүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэргээр баривчлах тушаал гаргасан ч Кремль энэ буруутгалыг эрс няцааж ирсэн билээ.

Украины тал Оросыг 19,500 гаруй хүүхдийг гэр бүл, асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эсвэл өөрт эзлэгдсэн нутаг дэвсгэр рүү шилжүүлсэн гэж буруутгадаг бөгөөд үүнийг дайны гэмт хэрэг гэж тодорхойлдог. 

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #хулгайлагдсан хүүхдүүд,