Олон жилийн турш Кремлийн үгийг сонсохоос татгалзаж, Москваг стратегийн ялагдал”-д оруулах гэсэн буруу бодлого явуулсныхаа дараа АНУ Оростой харилцаагаа сайжруулах эхний алхмыг хийх ёстой гэж Оросын дипломатч лхагва гарагт мэдэгдэв. 

Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков мөн улс орны гадаад бодлого “ямар ч үнээр хамаагүй Цагаан ордонтой тохиролцох” гэсэн хүсэлд хөтлөгдөх ёсгүй гэж мэдэгджээ.

Москва 2022 онд Украин руу довтолсноос хойш Орос, АНУ-ын харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй доод түвшинд хүрсэн.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчаар Доналд Трамп сонгогдож, тангаргаа өргөснөөс хойш Кремлийн удирдагч Владимир Путин түүнийг ухаалаг, прагматик хэмээн тодорхойлж, уулзах хүсэлтээ илэрхийлээд байгаа.

ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн тайлбартаа Рябков Кремлийг барууны орнуудтай түншлэхийг эртнээс эрэлхийлсээр ирсэн боловч хэн ч сонсоогүй, онолын хувьд сонсохыг ч хүсээгүй гэж бичжээ. 

Учир нь тэд геополитикийн өрсөлдөгчөө хамгийн дээд хэмжээнд хүртэл сулруулах зорилготой байсан. 

Гэхдээ Орос улс дэлхийн геополитикт хууль ёсны байр сууриа эргүүлэн олж авснаар уг эрлийз дайнаар Москваг стратегийн ялагдал”-д оруулах Жо Байдены засаг захиргааны төлөвлөгөөг нурааж чадсан гэж тэмдэглэжээ.

“Энэхүү бүтэлгүйтсэн бодлого болон засаг захиргаа нь солигдсоны дараа харилцан хүндэтгэх зарчим, тэгш эрхийн үндсэн дээр харилцаагаа хэвийн болгох эхний алхмыг АНУ хийх ёстой” гэдгийг Рябков онцолсон байна. 

Тэрээр үргэлжлүүлэн Кремлийг яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд тулааны талбар дээрх нөхцөл байдлыг харгалзан хатуу хэлэлцээр хийх замаар зөвшилцөлд хүрэхэд бэлэн гэдгийг мэдэгджээ.

Трамп Украины дайныг аль болох хурдан зогсоохоо амласнаас гадна Путинтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. Гэсэн ч уулзалтын асуудлаар байтугай хоёр удирдагчийн хооронд утсаар хийх дуудлагын талаар АНУ-тай ярилцаж эхлээгүй гэдгийг Оросын албаныхан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #дипломат харилцаа, #ОРос, #Украины дайн,

0 / 1000