Хойд Солонгос Украины эсрэг тулалдаанд нь туслах зорилгоор Орос руу нэмж цэрэг илгээхээр бэлтгэж байгаа талаар Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгдэв.
“Орос-Украины дайнд цэргээ илгээснээс хойш дөрвөн сарын хугацаанд олон цэрэг нь амь үрэгдэж, олзлогдоод байгаа ч Хойд Солонгос дараагийн арга хэмжээг эрчимжүүлж, нэмж цэрэг илгээхээр бэлтгэж байж магадгүй” гэж Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ны мэдэгдэлд өгүүлжээ.
Пхеньян өөр ямар арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар “JCS” мэдэгдэлдээ тодорхой дурдаагүй байна.
Хойд Солонгос мөн тагнуулын хиймэл дагуул болон тив хоорондын баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа ч ойрын хугацаанд хөөргөнө гэсэн шинж тэмдэг илрээгүй болохыг “JCS” мэдэгдэв.
Украин болон барууны орнууд Пхеньяныг Оросын баруун хэсгийн Курск мужид Москвагийн хүчнийг дэмжих зорилгоор 11,000 орчим цэргээ илгээсэн гэж тооцоолж байгаа.
Украины талын мэдээллээр эдгээрээс 3,000 орчим нь амь үрэгдэж эсвэл шархадсан байна.
Мөн энэ сарын эхээр тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский Курск мужид тулалдаж байсан Хойд Солонгосын хоёр цэргийг олзолсноо мэдэгдсэн. Энэ нь Умардын цэргүүдийг амьдаар нь олзолсон анхны тохиолдол болсон юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Хойд солонгос,