АНУ-ын арми хэдэн мянган километрийн зайд олон пуужин харвах чадалтай “Typhon” харвах төхөөрөмжөө Филиппиний Лаоаг нисэх онгоцны буудлаас Лузон арлын өөр байршилд шилжүүлжээ.
Харвах төхөөрөмжөөс “Tomahawk” далавчит пуужин харвасан тохиолдолд Филиппинээс Хятад, Оросын газар нутагт цохилт өгөх боломжтой бол “SM-6” пуужингаар 200 гаруй км зайтай агаар эсвэл далайд байгаа байг онох чадвартай юм.
Филиппиний засгийн газрын эх сурвалжийн хэлснээр харвах төхөөрөмжийг шилжүүлснээр өөр байрлалд хэр хурдан шилжүүлэх боломжтойг тодорхойлох бөгөөд үүнийг мэдэх нь мөргөлдөөний үед чухал ач холбогдолтой гэв.
Бүс нутаг дахь АНУ-ын хүчнийг хянадаг Энэтхэг-Номхон далайн командлал (INDOPACOM) “Typhon”-ыг өөр байрлалд шилжүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн ч байршлыг нь тодорхойлохоос татгалзсан байна.
Энэхүү зэвсгийг 2024 оны дөрөвдүгээр сард бэлтгэл сургуулилалтын үеэр анх Филиппинд авчрах үед Хятад улс эрс шүүмжилж байв. Есдүгээр сард нь АНУ “Typhon”-ыг Филиппинээс өөр байрлалд шилжүүлэх төлөвлөгөө хараахан байхгүй гэж мэдэгдэхэд мөн Хятад, Оросын зүгээс “зэвсгийн уралдааныг өдөөж байна” гэж буруушаасан юм.
“Typhon”-ыг үйлдвэрлэхэд харьцангуй хялбар бөгөөд Энэтхэг-Номхон далайд өсөн нэмэгдэж буй Хятадын хүчийг гүйцэж түрүүлэхэд АНУ болон түүний холбоотнуудад тусалж чадах зэвсэгт тооцогддог.
Хэдийгээр АНУ-ын арми Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хэдэн пуужин байрлуулахаа хэлэхээс татгалздаг ч ирэх таван жилд 800 гаруй “SM-6” пуужин худалдаж авахаар төлөвлөж байгаа нь худалдан авалтын төлөвлөгөөнд нь тусгагдсан байна. Мөн АНУ-ын цэргийн нөөцөд хэдэн мянгаар хэмжигдэх “Tomahawk” хадгалагдаж байгаа нь засгийн газрын баримт бичгүүдэд дурдагджээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Филиппин, #Typhon, #пуужин харвах төхөөрөмж,