Европ 2024 онд Оросын шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-г дээд хэмжээгээр импортолсон тухай эрчим хүчний шинжээчдийн тоо баримтаас иш татан The Guardian пүрэв гарагт мэдээлэв.
Кремль Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын дайны үеийн орлогын гол эх үүсвэр болсон хоолойгоор дамждаг хийн импортыг эрс багасгасан ч Европын Орос болон бусад орноос авдаг “LNG” нэмэгдсээр байна.
“Rystad Energy”-ийн мэдээллээс харвал Европын боомтууд 2024 онд Оросоос 17.8 сая тонн “LNG” хүлээн авсан нь 2023 оныхоос 2 сая гаруй тонноор өссөн үзүүлэлт аж.
Тус компанийн байгалийн хийн шинжээч Ян-Эрик Фанрихийн хэлснээр Европ 49.5 тэрбум шоо метр хий дамжуулах хоолойгоор, 24.2 тэрбум шоо метр “LNG” далайгаар импортолсон байна. “LNG”-ийн зарим хэсгийг өөр орнуудад дахин худалдсан гэв.
Харин Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв (Crea) Европын холбоог 2024 онд 17.5 сая тонн “LNG” Оросоос импортолсон гэж ялгаатай тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14%-иар өссөн үзүүлэлт бөгөөд нийт 7.5 тэрбум долларын өртөгтэй гэж дүгнэсэн байна.
“Crea”-ийн Оросын шинжээч Вайбхав Рагунандан энэ өсөлтийн шалтгааныг хөнгөлөлттэй үнэ болон хориг арга хэмжээнд өртөөгүйтэй холбон тайлбарлажээ. “Түүхий эдэд ямар ч хориг арга хэмжээ тогтоогоогүй тул компаниуд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс хамгийн хямд үнэ санал болгосон нийлүүлэгчээс илүү их хэмжээгээр худалдан авч байна.”
Гурван жилийн турш Оростой дайтаж буй Украин саяхан Оросоос Европ руу байгалийн хий нийлүүлдэг хоолойн урсгалыг зогсоосон.
2022 онд Москва Украин руу довтолсны дараа Европын холбоо Оросын түүхий нефть, нүүрсийг хориглосон боловч дамжуулах хоолойгоор импортолдог хий болон “LNG”-д бүхэлд нь хориг тавьж чадаагүй юм.
Гэхдээ гишүүн бус орнууд руу нийлүүлэгдэж буй Оросын “LNG”-ийг холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зогсоож, 2025 оны гуравдугаар сараас эхлэн Орос дахь “LNG” үйлдвэрлэлийн төслүүдэд шинээр хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно гэдгээ ЕХ 2024 оны зургадугаар сард мэдэгдэж байв.
Өнгөрсөн жил Оросын “LNG”-ийн импорт нэмэгдсэн нь шинэ хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Европын холбоо, #ОРос, #шингэрүүлсэн байгалийн хий,