ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гурван өдрийн турш хянан хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Н.Золжаргал 2012-2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан билээ. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан болон хэлцэлтэй холбоотойгоор шүүх, хуулийн байгууллагад шалгагдаж буй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet