ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Н.Золжаргалд холбогдох хэргийг нууцийн зэрэглэлтэй хэлэлцэж байна

Н.Золжаргал нь 2012 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлд хамруулжээ. Н.Золжаргалтой холбоотой гурван багц асуудлыг АТГ болон ЦЕГ-аас шалгаж, улмаар шүүх рүү шилжүүлсэн билээ.

Нэгдүгээрт, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан билээ. Хоёрдугаарт, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал бий. Гуравдугаарт, хэлцэлтэй холбоотой асуудал. Ийм гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн юм. Н.Золжаргал нь 2012 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet