Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаагаа зарлаж хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийг байгууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төр бүхнийг хийх биш, хувийн хэвшлийг дэмжиж зарим боломжтой ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр хийлгүүлэх нь зүйтэй гэсэн бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна. 

Дээрх бодлого чиглэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд түүний нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм. 

Тухайлбал, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог ханган байгаль орчныг хамгаалах талаар хамтран ажиллах хандлагыг бий болгох зорилготой юм.

Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар байгаль орчноо болон түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (БЦГ гэх),  Тарвагатай нурууны БЦГ-ын зарим хэсгийг тохижуулах, Говь гурван сайхан БЦГ-ын Ёлын ам, Улаагчины хар нуурын БЦГ, Тосон Хулстайн байгалийн нөөц газар (БНГ гэх), Хурх хүйтний хөндийн БНГ-уудын байгаль хамгааллын менежментийг шилжүүлэх гэрээг 5 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж байна. 

Хустайн БЦГ: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгааллын менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын нэг бол Хустайн нурууны БЦГ юм. 

Төв аймгийн Хустайн нуруунд дэлхийд устах аюулд орсон Тахийг сэргээн нутагшуулах хөтөлбөрийг 1992 оны 6 дугаар сарын 05-наас хэрэгжүүлж анхны 15 тахийг нутагшуулж эхэлсэн бөгөөд улмаар тус газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч Хустайн байгалийн цогцолборт газрыг байгуулснаар үйл ажиллагаа нь улам бүр өргөжин сайжирч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгааллын зохистой менежментийг амжилттай хэрэгжүүлснээр ан амьтдын тоо толгой тогтмол өсөж, түүнийг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна.

Энэхүү амжилтын суурийг анх “Монголын байгаль орчныг хамгаалах холбоо” ТББ, “Голландын тахь хамгаалах сан” ТББ хамтран улсын төсвийн дэмжлэггүйгээр тавьсан бөгөөд 2003 оноос хойш “Хустайн цогцолборт газар” төв залгамжлан ажиллаж ирсэн бөгөөд Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустайн цогцолборт газар” төвөөр гүйцэтгүүлэх тухай гэрээг өнөөдөр дахин сунгаж байна.

Говь Гурван сайхан БЦГ: Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Ёлын аманд олон улсын стандартад нийцсэн ногоон технологийг ашиглан жуулчдын түр отоглох цэгийг байгуулах төслийн санамж бичгийг “Их хаадын чулуу” ХХК-тай байгууллаа.  Тус аж ахуйн нэгж нь Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Ёлын аманд олон улсын стандартад нийцсэн жуулчдын түр отоглох цэгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр, ногоон технологийн шийдлийг ашиглан барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт нь 2 тэрбум гаруй төгрөг бөгөөд “Их хаадын чулуу” ХХК хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгаль хамгаалал, ТХГ-т түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм. Төслийг 2025 оны 07 сарын 01 гэхэд бүрэн дуусгаж, жуулчдад үйлчилгээ үзүүлэхэд саадгүй байхаар төлөвлөж байна. Байгаль орчны салбарт хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын хэрэгжүүлсэн анхны тохиолдол бол цаашид энэ төрлийн төсөл хэрэгжих сайн жишиг бий болох ач холбогдолтой.

Улаагчны хар нуур БЦГ: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур орчмын Байгалийн цогцолборт газрын тодорхой хэсэгт хамгаалалтын захиргааны зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэхээр боллоо.

Улаагчны хар нуур орчмын БЦГ-ын тодорхой хэсэгт Хамгаалалтын захиргааны зарим чиг үүргийг “Корпорацийн санхүү, эдийн засаг, эрх зүй судлалын төв” ТББ-аар гүйцэтгүүлэхдээ  байгалийн үзэсгэлэнт тогтоц, нуурын орчин, тэнд байх биологийн олон янз байдлыг хамгаалан, нүүдэлчдийн соёл, уламжлалт хэв маягт суурилсан аялал жуулчлалтын 25 бүтээгдэхүүн, үйлчилгээг нутгийн иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлж, хөгжүүлэх “Хар нуур-Үндэсний парк”-ийн төслийн ТЭЗҮ, төслийн баримт бичиг, хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд заагдсан менежментийн арга хэмжээг ТББ өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Тосон Хулстай БНГ: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нартай хамтарсан Тосон-Хулстайн БНГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг “Байгаль хамгаалалтын захиргаа”ОНӨҮГ-аар  гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулав.

Монгол орны зүүн хойт хэсгийн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 28-р тогтоолоор Тосон Хулстай орчмын газрыг Байгалийн нөөц газрын (БНГ) ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд  энэ газрыг 2020 онд ЮНЕСКО-ын "Хүн ба шим мандлын нөөц газар"-аар бүртгэгдсэн билээ. 

Байгалийн нөөц газарт  2025-2034 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын горим, дотоод бүсчлэл тогтоох ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг талуудын оролцож, хамтран хэрэгжүүлнэ.

Тарвагатай нурууны БЦГ: Тарвагатай нурууны БЦГ-ын Маруз хайрхан, Марузын рашаан орчмын 60 га газрын байгалийн хэв шинж, унаган төрхийг хадгалах, хамгаалалтыг сайжруулах зарим  үйл ажиллагааг гэрээний хэрэгжүүлэхэд  хамтран ажиллах зорилгоор БОУАӨЯам, “Эрчим” ТББ-тай хамтран санамж бичиг байгууллаа. 

Эрт үеэс тахиж шүтэж ирсэн Маруз хайрхан уул нь “Эмийн манхаг” хэмээн нэрлэгддэг олон зүйл эмийн ургамал ургадагаас ой тайга, янгир, буга, тарвага, алтайн сонгино, элбэг, рашаан ус, түүх соёлын үл хөдлөх дурсгал зэргийг  хадгалсан нутаг юм.

Тарвагатайн нурууны ар бэлийг дагаж Хожуулын эх, Зүүн эхний рашаан буюу Рашаант, Зарт, Цэцүүх зэрэг 4  рашаан байдаг ба тусгай хамгаалалттай газарт явагдах аялал жуулчлал, амралт сувилалын чухал газрууд бөгөөд эдгээр рашаанууд нь эмчилгээ, сувилгааны болон соёл, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой, уламжлал болон ашиглагдаж ирсэн түүхт газрууд билээ. 

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт түүх болон соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх нь энэхүү санамж бичгийн гол ач холбогдол юм.

Хурх, Хүйтний хөндий БНГ: Хурх, Хүйтний хөндийн байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны үүргийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөр гүйцэтгүүлэх  гэрээг шинэчлэн байгууллаа.

Хурх, Хүйтэний голуудын хөндий нь цэн тогоруу, цагаан тогоруу, хонин тоодог зэрэг дэлхийн хэмжээнд ховордсон шувуудын үржлийн нэн чухал нутагт тооцогддог, Рамсарын конвенцид бүртгэлтэй Олон улсын хувьд өндөр ач холбогдолтой ус намгархаг газар юм. Тус газрыг УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор “Байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч улмаар 2022 онд БОАЖЯ болон холбогдох орон нутгийн удирдлагуудтай байгуулсан гэрээний дагуу Хурх-Хүйтэний Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөр гүйцэтгүүлж байгаа билээ.

Энэ удаа бид гэрээг шинэчлэн  талуудын үүрэг оролцоог өргөжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн Монгол улс Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хувь нэмрээ улам нэмэгдүүлэхээр ажиллах болно.  Цаашид жишиг тусгай хамгаалалттай газар болгон хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хамгааллын менежментийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ЗАХТ манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн БОУАӨЯ-наас Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монголын ан агнуурын холбоо, Хашаандаа сайхан амьдаръя төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэж байна.

          Бид Монголын байгаль хамгаалагчдын холбоотой  орон нутагт анхан шатны нэгж дээр хамгааллын үйл ажиллагааг явуулж байгаа байгаль хамгаалагчдын сүлжээг бэхжүүлэх нийгмийн баталгаа, хөгжлийн болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр;

Монголын ан агнуурын холбоотой байгаль орчин, ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр мэргэжлийн, олон талт үйл ажиллагаа явуулж, хамгааллын үйл ажиллагаанд түншлэхээр;  

Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хүн бүрт ногоон хөгжлийн ач холбогдлыг ойлгуулж, зөв дадал хэвшүүлэх, залуусын оролцоог дэмжин ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус байгуулаад байна. 

#live, #Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгааллын менежмент,