Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нэг “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.

Сүүлийн дөрвөн жилд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг нэмж, жилд боловсруулах хүдрийн хэмжээг 40 саяд хүргэх бүтээн байгуулалтын төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж, хүчит тээрэм эргэж эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагууд, Баяжуулах үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл оролцлоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, тус яамны сайд Ц.Тувааны мэндчилгээг уурхайчдад уламжлан, Монгол Улсын уул уурхайн салбарыг тэргүүлж, улс орны нийгэм эдийн засгийн гол ачааг үүрч, амжилттай ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баяр хүргэе гэсэн юм. Хуучин зүйлийг засаж, шинэ болгож болдгийн тод жишээг харуулж, аж үйлдвэржилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн, үлгэр жишээг үзүүлж чадсан Эрдэнэтийн уурхайчид та бүхэн бидний бахархал юм гэж баярын мэндчилгээндээ онцоллоо.

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглан, баялгийн сангаар дамжуулан нийт ард түмэндээ хүргэх, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, үйлдвэрийнхээ нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулахгүй, улмаар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр бид Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх шинэ 4-р шугамын өргөтгөлийн ажлыг хүлээн авч байгаа нь энэхүү том зорилтын нэг чухал хэсэг хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон нээлтийн үгэндээ тодотгосон юм.

Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхлээд 46 дахь жилдээ ажиллаж байна. 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийг залгаж, анхны баяжмалаа гаргаж байх үед хүдэр дэх зэсийн агуулга 0.89 хувийн агуулгатай байсан бол одоо 0.36 хувьтай болж буурсан. Өөрөөр хэлбэл, анхдагч хүдэр дэх металлын агуулга 3 дахин буурсан гэсэн үг. Тиймээс үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд барихын тулд техник технологийн шинэчлэлийг хийж ирлээ. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг 2020 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж бүрэн дуусгаад байна.

Жилд 6 сая тонноор хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх энэхүү өргөтгөлийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн ажлаа дуусгаж, хоёр жилийн хугацаанд ажиллуулж, технологийг бүрэн нутагшуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай байдлыг хангасны үндсэн дээр өнөөдөр нээж байна.

Тодруулбал, хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн гэж хэлж болно. Энэ төсөл ашиглалтад орсноор, хоёр жилийн хугацаанд 336 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна гэж Төслийн удирдагч, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа. Өнгөрсөн 8 дугаар сарын 22-нд Баяжуулах үйлдвэрийнхэн хүдэр боловсруулалтын 4-р шугамд өргөтгөл хийж, хүчин чадлаа 2 сая тонноор нэмэгдүүллээ. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалт жилд 40 сая тонны хүчин чадалд хүрч байгаа юм. 

#онцолсон, #Эрдэнэт үйлдвэр, #ОРХОН,