Оросын нефть тээвэрлэгч хоёр хөлөг Хар тэнгист ноцтой гэмтэж, газрын тос асгарсан тухай Оросын эрх баригчид мэдэгдэв.
Оросын Өмнөд бүсийн тээврийн прокурорын газраас нийтэлсэн бичлэгт нэг хөлөг онгоц голоороо хуваагдаж, усан дотор газрын тос асгарсан нь тод харагдсан байна.
Хоёр хөлгийг хяналтаа алдаж жолоодлогогүй болсныхоо дараа далайн ёроолыг мөргөсөн байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
Осол Оросыг Крымээс тусгаарладаг Керчийн хоолойд болсон бөгөөд наад зах нь багийн нэг гишүүн амиа алдсан байна..
Чирэгч завь, нисдэг тэрэг, 50 гаруй хүн оролцсон аврах ажиллагааны үр дүнд нэг хөлөг онгоцноос багийн 13 гишүүнийг аварсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас ажиллагааг түр зогсоожээ. Хоёр дахь хөлөгт 14 хүн байгаа ба нөхцөл байдал сайжрах хүртэл хөлөг дотор хүлээх шаардлагатай болсон байна.
Ерөнхийлөгч Владимир Путин уг хэрэг явдлыг шийдвэрлэхээр Шадар сайд Виталий Савельеваар ахлуулсан ажлын хэсэг байгуулах тушаал өгсөн бөгөөд эрх баригчид хариуцлага алдсан үндэслэлээр хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ.
Тээврийн салбарын “Lloyd's List” сэтгүүлийн шинжээч Мишель Бокманны хэлснээр хоёр хөлөг “Волготанкер” компанийнх аж.
Хэмжээний хувьд харьцангуй жижиг ба тус бүрдээ 4,300 орчим тонн тос тээвэрлэж явсан талаар “Тасс” агентлаг албаны хүмүүсээс иш татан мэдээлсэн байна.
Орос улс олон улс хооронд түүхий нефть тээвэрлэхдээ ойролцоогоор 120,000 орчим тонны даацтай хөлөг ашигладаг ба осолдсон хоёр хөлгийг гол мөрөн эсвэл эрэг орчмын усаар нефть тээвэрлэхэд ашигладаг байх магадлалтай гэсэн үг юм.
Керчийн хоолой нь Оросын үр тарианы экспортын гол зам бөгөөд түүхий нефть, мазут, шингэрүүлсэн байгалийн хийн экспортод мөн ашигладаг.
2007 онд өөр нэг нефть тээвэрлэгч “Волгонефть-139” хар салхины үеэр Керчийн хоолойд хоёр хуваагдаж, 1,000 гаруй тонн газрын тос асгарч байв.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОРос, #Хар тэнгис, #нефть тээвэрлэгч, #Керчийн хоолой, #Волготанкер,